Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2015.09.14.
– ӨМӨЗО-ны сахилга бат байцаан шийтгэх хорооны дарга Жан-жи тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 13-нд Сүхбаатар аймагт ажиллалаа. Энэ ньӨМӨЗО-той Сүхбаатар аймаг авлигын эсрэг үйл ажиллагаанд хамтран ажиллах тухай анхны уулзалт юм. Уулзалтад аймгийн удирдлага болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын төлөөллүүд оролцож санал бодлоо солилцлоо.
– “Сүхбаатар хөгжил”- 2015 үзэсгэлэн худалдаа 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн зах зээлийн өдөрлөгт 13 сумын 130 гаруй иргэн, аж ахуй нэгж оролцож бараа бүтээгдэхүүнээ борлууллаа. 9 сумаас 120-иод мал үзэсгэлэн худалдаанд оролцжээ. Мөн Хөвсгөл, Дархан-Уул, Эрдэнэт хот Өвөрхангай, Дорноговь аймгуудаас аж ахуй нэгж иргэн оролцож бараа бүтээгдэхүүн борлуулсан байна. Зах зээлийн өдөрлөгөөр аж ахуй нэгж, иргэн 60 гаруй сая төгрөгий борлуулалт хийжээ.
– Энэ жил аймгийн Тэргүүний баг болсон Сүхбаатар сумын 3-р багийн өдөрлөг өчигдөр буюу өнгөрсөн ням гарагт боллоо. Аймгийн хэмжээний 66 багаас шалгарч Тэргүүлсэн тус багийнхөн өдөрлөгтөө 8 бүлэгт хуваагдан оролцлоо.
– Статистикийн хэлтсээс аймгийн нийгэм эдийн засгийн байдлыг танилцууллаа. Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 8-р сард өмнөх оны мөн үеэс 6.7 хувь, жилийн эцсээс 4.0 хувь, өмнөх сараас 0.2 хувиар өсчээ. Аймгийн нийт төсвийн орлого эхний 8 сард 31.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.9 тэрбум буюу 2.4 хувиар, төсвийн зарлага санхүүжилт 30.0 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.2 тэрбум төгрөг буюу 12.3 хувиар буурчээ.
– Аймгийн Онцгой байдлын албанд тасралтгүй 25 жил ажилласан ахмад настан Чойдогийн Хүдэрзааны хөдөлмөр алдрыг ОБГ-ын хамт олон тэмдэглэлээ. 1972 онд анх Сүхбаатар аймагт гал камандын байгууллага байгуулагдахад анхны 13 хүний нэг болж жолоочоор ажиллаж байжээ. Тэрээр олон удаагийн галыг унтраахад үүргээ нэр төртэй биелүүлж байсан алба хаагчдын нэг юм.
– ОБЕГ-аас аймгийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны чиглэлийн төхөөрөмжөөр тоноглогдсон машиныг өчигдөр хүлээлгэж өглөө. Уг машиныг техникийн осол гарсан үед ашиглах юм байна.
– Сүхбаатар суманд гал унтраагч төхөөрөмж 10 ширхэгийг өглөө. Тус сумын Баруун-Урт суман дахь нутгийн зөвлөл, амйгийн ОБГ-аас уг төхөөрөмжүүдийг өгсөн юм. Сумын 5 баг тус бүрт 2, 2 ширхэг өгсөн энэхүү төхөөрөмжүүдийг өичгдөр болсон 3-р багийн өдөрлөгийн үеэр гардуулсан байна.
– 1-р Бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид Сүхбаатарын талбайг угаалаа. Түүхт 90 жилийн ой нь тохиож байгаа тус сургууль нийгэмд тустай нийтийг хамарсан ажлын нэгд багтсан төв талбайг угаах ажилд 10,11-р ангийн 320 гаруй сурагчид оролцлоо.
– Долоо хоног бүрийн Бямба гарагт тогтмол зохион байгуулдаг Бүх нийтийн крос гүйлтэнд 7 байгууллагын 80 гаруй хүн хамрагдлаа. Эрүүл мэндийн газар, BBS телевиз, Жавхлани худалдааны төвтэй хамтран зохион байгууллаа.
ЭХ СУРВАЛЖ: BBS TV