МоАН фракцыг Л.Гантөмөр удирдана | News.MN

МоАН фракцыг Л.Гантөмөр удирдана

МоАН фракцыг Л.Гантөмөр удирдана

МоАН фракцыг Л.Гантөмөр удирдана

Нэмэлт:

Ардчилсан намын дэргэдэх МоАН фракцын  ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр, МоАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Ю.Идэрцогт нарыг сонгожээ. Мөн МоАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн хүү Б.Ганхөлөгийг сэлгэж оруулсан байна.

МоАН-ыг удирдах Л.Гантөмөр нь 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга, 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга 2012 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан юм.

МоАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилго дор 2015 онд байгуулагдаж байсан Ардчилсан намын МоАН фракцын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.11.08/ хуралдаж байгаа ажээ. Уг фракцыг УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү удирдаж байсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаас шинэ ерөнхийлөгчийг сонгох болсон юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр МоАН фракцыг удирдах ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийг томилох бололтой.

Онцолход, МоАН фракцыг анх УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж нар байгуулж байсан юм. Ингэхдээ Ардчилсан намын дэргэдэх "Нэг үе ардчилал" клубт харьяалагдах УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, Л.Гантөмөр тэргүүтэй залуу улстөрчдөөр бүл нэмж байсан юм.

 

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-11-08 139.5.218.25

ЭНЭ ГАНТӨМӨР ГЭЖ НЭГ ФРАКЦЫН ӨВЧИНД НЭРВЭГДСЭН ЭТГЭЭД БАЙНА АА. ЯМАР ХЭРЭГ БАЙНА. БУСАД НЭГ ДАГУУЛУУД НЬ ЮУ Ч БИЛЭЭ.

Avatar

Зочин 2019-11-08 202.9.44.2

гэрэл гэгээ алга

Avatar

Хойд-Гойд 2019-11-08 203.91.115.49

ГАнтөмөрийн буянаар 1000 хүн японд инженер болохоор суралцаж байгааг мартаж болохгүй АН-д фракц байхгүй гэж болохгүй фракц үгүй нам тогтонги ус шиг л болдог Яг МАН шиг хяналт гэж байхгүй дураараа дургидаг юм. Юуны нь Мүүн байхав дээ нөхөрийг хорлох гэсэн гэнэн тэнэгүүд л мүүн шашин гэж төөрөөд түүндээ бүр итгэчихсэн

Avatar

Ан 2019-11-08 202.179.25.124

Эрдэнэ ванг хурдан зайлуулж намаа авраарай залуусаа

Avatar

Зочин 2019-11-08 182.160.32.29

Лу.Гантөмөр шиг залуус улс төрийн хэрэгт идэвхитэй байх хэрэгтэй. Одоо бол шал дэмий нөхдүүд улс төр хийдэг болжээ.

Avatar

зочин 2019-11-08 202.21.117.2

Энэ болимоор юмаа. Сайд болж үзсэн болоо биш үү.

Avatar

Зочин 2019-11-08 212.139.94.250

Сонгууль дөхөөд улстөрд, намуудад хөдөлгөөн эхэлж байна даа. Зөв өө, Гантөмөр, Тэмүүжин нар одоо оройлох цаг болсон шүү. Батзандан нарын хулхи баагий нарыг шахан зайлуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-08 178.62.85.75

мүүний санхүүжилттэй Гантөмөр, насанбаяр, фэнгшү ганбаатар нар улс төрөөс хол яваарай

Avatar

Зочин 2019-11-08 192.82.68.191

Үе залгамжилдаг фракц гэж байна шд. Хаант улс юм уу хаашаа юм.

Avatar

Зочин 2019-11-08 66.181.161.56

АН чинь ямарч фракцгүй болчихсон биш билүү.

Avatar

Зочин 2019-11-08 202.131.245.243

МҮҮНий шамбий сайд бас ирэх сонгуульд орох санаатай, айн? Насанбаяр та хоёр пасторуудынхаа заавраар Монголын боловсролын салбарыг сөнөөсөн нүгэлтэй шүү.

Avatar

Зочин 2019-11-08 202.179.31.13

увсуудаас нэгмөр салаач, нямкагийн гатнуул

Avatar

Зочин 2019-11-08 150.129.142.39

Хуванцар лимбээ үлээгээд зайлах хэрэгтэй

Avatar

иргэн 2019-11-08 66.181.186.254

Нутаг зөв хүн сонгооч, энэ нөхөр нэг л явцгүй, шашин нь ч гэсэн,

Avatar

L.Gantumur said bolchihson yum uu 2019-11-08 202.21.116.14

Боловсролын сайд чинь Баатарбилэг биш билүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж