МоАН фракцыг Л.Гантөмөр удирдана

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

МоАН фракцыг Л.Гантөмөр удирдана

МоАН фракцыг Л.Гантөмөр удирдана

Нэмэлт:

Ардчилсан намын дэргэдэх МоАН фракцын  ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр, МоАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Ю.Идэрцогт нарыг сонгожээ. Мөн МоАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн хүү Б.Ганхөлөгийг сэлгэж оруулсан байна.

МоАН-ыг удирдах Л.Гантөмөр нь 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга, 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга 2012 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан юм.

МоАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилго дор 2015 онд байгуулагдаж байсан Ардчилсан намын МоАН фракцын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.11.08/ хуралдаж байгаа ажээ. Уг фракцыг УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү удирдаж байсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаас шинэ ерөнхийлөгчийг сонгох болсон юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр МоАН фракцыг удирдах ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийг томилох бололтой.

Онцолход, МоАН фракцыг анх УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж нар байгуулж байсан юм. Ингэхдээ Ардчилсан намын дэргэдэх "Нэг үе ардчилал" клубт харьяалагдах УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, Л.Гантөмөр тэргүүтэй залуу улстөрчдөөр бүл нэмж байсан юм.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж