Шерил Коул хумхаагын эсрэг тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Шерил Коул хумхаагын эсрэг тэмцэж байна

Танзанид аялах үедээ халуун орны үхлийн аюултай өвчин хумхаа тусч, эмнэлэгт эдгэрснийхээ дараа  поп од маань уг өвчинд шаналж буй Африк тивийнхэнд туслахаар шийджээ.  Түүний найзын хэлж буйгаар “ Шерил уг өвчин хамгийн их тархсан  нутгуудад сайн эм, шумуулаас хамгаалах тор илгээхийн тулд мөнгө цуглуулж байгаа”  гэнэ.  Шинэ поп оддыг илрүүлэх зорилготой "The X Factor" шоу нэвтрүүлгийн шүүгч өдгөө 24 настай  Шерил наймдугаар сард болох хөгжмийн наадамд оролцохоос татгалзжээ. Тэрбээр энэ сарын эхээр эмнэлгээс гарсан бөгөөд одоо Англид гэртээ биеэ тэнхрүүлж байгаа гэнэ.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж