Фитнессээр сонирхон хичээллэгч, өөрийн бие галбир эрүүл мэнддээ анхаардаг шинэ үеийн залуусынхаа мэдлэгт нь нэмэр болох үүднээс шинжлэх ухаан, онол нотолгоон дээр суурилсан зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.
Булчингийн томролтонд зайлшгүй шаардлагатай зүйл бол уураг. Уургийн эцсийн бүтээгдэхүүн буюу хамгийн жижиг хэсэг нь амин хүчил юм. Хүмүүс BCAA болон уургийг тустаа гэж ойлгодог ч энэ нь нэг зүйл. Ингэж ойлгуулсан нь уураг үйлдвэрлэгчдийн бяцхан заль маягийн зүйл гэх үүдээ…
Тэгхээр амин хүчлүүд нь булчингийн нөхөн сэргээлт томролтын гол хэрэгсэл гэж ойлгож болно. Хангалттай хэмжээний уургийн хэрэглээн дээр зарим нэг дааврын нөлөөгөөр / инсулин төст ургалтын хүчин зүйл Growth factor, тестостерон зэрэг/ булчин нөхөн төлждөг.
Амин хүчил хүний биеийн нөхөн төлжилтөд зайлшгүй хэрэг болдог зүйл. Булчингийн бичил гэмтлийг засаад, өмнө байснаас томруулах үйл ажиллагаа явуулахын тулд уураг зайлшгүй хэрэгтэй. Хангалттай хэмжээний амин хүчил аваагүй тохиолдолд таны булчин нөхөн сэргээгдэхгүй бөгөөд гэмтэл улам гүнзгийрэн та өмнө даадаг байсан жингээ ч даахгүй гэсэн үг юм.
Тэгвэл хэр их хэмжээний уураг бидэнд хэрэгтэй вэ? Үндсэндээ энэ нь таны нас булчингийн гэмтэл даавар гээд олон зүйлээс шалтгаална. Гэхдээ булчин хөгжүүлэхэд уураг хэрэгтэй гээд их хэмжээний уургийг замбараагүй хэрэглэж болохгүй. Илүүдэл уургийг глюкоз болгон задлаад дараа нь хэрэглэхийн тулд өөх болгон хувиргаж хадгалдаг. Тиймээс их уураг авлаа гээд их томорно гэж ойлгох хэрэггүй. Их биш хангалттай хэмжээ чухал. Та булчингаа хөгжүүлэхийн тулд биеийн жингийн кг тутамд 0.8гр уураг хэрэглэх хэрэгтэй гэж үздэг.
Уургийн тухай илүү сайн ойлгохын тулд амин хүчлийг ойлгох хэрэгтэй. Байгал дээр орлуулах болон үл орлуулах 2 төрлийн амин хүчил байдаг. Орлуулах амин хүчлийг хүний бие өөрөө боловсруулах чадвартай.
Харин Үл орлуулах амин хүчил гэж, тухайн организмд гарцаагүй шаардлагатай боловч, уг организм нь шинээр нийлэгжүүлэн гарган авч чаддаггүй амин хүчлүүдийг хэлнэ. Нэгэнт нийлэгжүүлэн гарган авах боломжгүй тул тухайн организм нь үл орлуулах амин хүчлүүдээ хүнсээрээ авах шаардлагатай болдог. Хүний хувьд фенилаланин, валин, треонин, триптофан, метионин, лейцин, изолейцин, лизин, гистидин зэрэг 9-н үл орлуулах амин хүчлүүд байдаг.
Бидний сайн мэдэх Whey protein буюу Шар сүүний уураг нь эдгээр 9 амин хүчлийг бүгдийг агуулдаг.
Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж
Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/ эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/ болон өөрийн биеэр ирж нарийн зөвлөгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.
Холбоотой мэдээ