Нялх хүүхдээр МАХН шоудав

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

Нялх хүүхдээр МАХН шоудав

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн твиттер хуудсандаа тавьсан зураг олны анхаарлыг өнөөдөр татах нь тэр. Гэхдээ сайн талаараа биш. Намын даргаа хүүхдэд хайртай байдаг хэмээн харагдуулах гэж тавьсан уг зураг нь харин ч эсрэгээрээ намынх нь даргыг ч инээдэмтэй байдалд оруулж орхилоо.

Намын дарга Н.Энхбаяр нэг нас ч хүрээгүй жаахан хүүхэд тэврээд хоёулаа МАХН-ын энгэрийн тэмдэгтэй цагаан пудволк өмссөн уг зураг дээр О.Баасанхүү гишүүн “Манай намын дарга хамгийн залуу гишүүнтэйгээ” гэсэн тайлбар зүүжээ. Улс төрийн намын тухай хуулиар бол иргэн хүн 18 нас хүрээд намын үнэмлэх авах учиртай.

Тэгээд ч сонгуулийн элдэв сурталчилгаанд хүүхэд ашиглахгүй гэх заалттай учраас эрхэм гишүүний энэ пиар эсрэгээрээ түүн рүү дайрах шалтаг болж орхив.

Жиргээчид түүнийг тэнэг мангараар нь дуудаж, улстөржлөө улстөржлөө гэхэд хүүхдээр улс төр хийж аргаа барлаа хэмээн шүүмжилсэн юм. Түүний зурганд эсэргүүцэл илэрхийлсэн зарим жиргээчдийн сэтгэгдлээс хүргэе.

Partizan Tugsuu ‏@tugsuu01  
@baasankhuu_o аймшигтай юм. Манай намын дарга, Манай намын дарга, Манай намын дарга бидний хайрт удирдагч юу үнэртээд байна даа

Oyungerel Bayrsaihan ‏@oyushine  
@baasankhuu_o ээ бурхан минь өмнөөс нь хэн шийдвэр гаргаад танай намын гишүүн болгочихвоо?

Мэндээ ‏@mendee_ns  
@baasankhuu_o Нялх хүүхдээр шоу хийгээд л. нярай хүүхэд элсүүлж гишүүдийнхээ тоог өсгөж бгаам бн л даа. хаха сооскны нам.

tsengen ‏@lav_shaa  
@baasankhuu_o Энэ хүүг сайн ширгэлэхгүй бол ойрын хэдэн өдөр унтхааргүй боллоо

Д.Менх-Эрдэнэ ‏@mrmd29  
@baasankhuu_o Хаха даргынхаа кареерийг хайр найргүй хуга шаачихлаа даа чи. Сайд болгоогүй болхоор өсөрхсөн санаа чинь уу?

khurelchuluun ‏@H_Hurelee  
@baasankhuu_o 3 дугаар ангид сурдаг том охиныхоо ангийхныг намдаа элсүүлэх ажилд оръя, дараа цэцэрлэг рүү марш

Б.ТОГТОХ

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж