Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг Тайваныг зорилоо

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг Тайваныг зорилоо

-Үндэсний 2-р шигшээ багийн залуус Монгол улсаа төлөөлөн Тайвань улсын Хуалинь хотноо болох Олон улсын тэмцээнд оролцохоор хүлгийн жолоог заллаа-

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос(МҮСБХ) сагсан бөмбөгийн спортыг эрчимтэй хөгжүүлэх бодлогын үүднээс өсвөр үе 3-н нас, Оюутны шигшээ буюу Залуучуудын шигшээ, Үндэсний 2-р шигшээ, Үндэсний шигшээ багуудыг байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэхүү шигшээ багуудыг байгуулснаар системтэйгээр бүх насны ангилалд өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэгдэж, нас насны ангилалын шигшээ багуудыг дамжин шигшигдэж гарч ирсэн шилдэг тамирчдаар Үндэсний шигшээ багийн залгамж халааг тасралтгүй ханган Олон улсад өндөр амжилт гаргах зорилгод зангидагдаж байгаа юм.

Зөвхөн тоглогчидоор хязгаарлагдахгүй Олон улсын тэмцээнд шигшээ багууд дээр олон багш, дасгалжуулагчид ажиллан ур чадвараа улам нэмэгдүүлэх, шүүгчид ч Олон улсаас суралцах боломжийг олгож байна.

Энэхүү зорилго дор өнгөрөгч наймдугаар сард Үндэсний II шигшээ багийг байгуулсан ба Үндэсний супер лигийн Бүх Одод тоглогчдоос ихэвчлэн бүрдсэн залуус анхны тэмцээн "ЧИНГИС ХААН КАП-2015" тэмцээнээс хүрэл медалийг хүртсэн.

Тэгвэл өнөөдөр Үндэсний 2-р шигшээ багийн залуус Монгол улсаа төлөөлөн Тайвань улсын Хуалинь хотноо болох Олон улсын тэмцээнд оролцохоор хүлгийн жолоог заллаа.

 

Үндэсний 2-р шигшээ багийн бүрэлдэхүүнд:

Багийн ахлагч: Ханталстын Ирвэсүүд Э.Цэвэлдорж

Хан талстын Ирвэсүүд: Б.Баярбат, Э.Дорж-Арилд, Э.Эрдэнэдалай

Дорнод Танан Гарьд: М.Дорждагва, Ц.Цэрэнбат

Сентоза Арслангууд:Б.Билэгт

Альянс Тех Харцага: Г.Цэнгүүнбаяр

Хэнтий Чингис сити: Н.Улаанхүү

Их Өргөө Аравтууд: Д.Мөнхтүвшин

Мон-Алтиус Шонхорууд: Т.Санчир тус тус багтжээ.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2014-2015 оны Үндэсний аварга "Альянс Тех Харцага" багийн дасгалжуулагч А.Алтан-Очир, Үндэсний супер лигийн шилдэг багуудын нэг Их-Өргөө "Аравтууд" багийн дасгалжуулагч ОУХМ Г.Наранбаатар, албаны хүнээр шүүгч Б.Нямхорол нар оролцож байна.

Тайвань улсын Хуалинь хотноо болох Олон улсын тэмцээнд АНУ, Япон болон Тайванийн Үндэсний лигийн нийт зургаан баг оролцох юм.

Өндөр зэрэглэлийн тамирчидтай хүч үзэх Үндэсний II шигшээ багийн залуустаа өндөр амжилтыг хүсье!~

Б.ЛХАГВА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж