Сүүлийн арван жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв нь парк шинэчлэл хийгээгүй хог тээвэрлэх зориулалттай 18 ширхэг автомашины ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэл ихтэй, ажлын бүтээмж нь муудсан байсан.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан нар Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд хог тээвэрлэлтийн таван машин, зам засвар, шинэчлэлийн хоёр ковш, грейдер машины түлхүүрийг гардуулан өглөө.
Өмнө нь ашиглаж байсан хог тээвэрлэлтийн машинууд нь оруулж ирсэн тухайн улсдаа олон жил явсан машинуудыг ашиглаж байсан бөгөөд эдгээр найман тонны даацтай хог тээвэрлэлтийн цоо шинэ машинууд нь 00 километртэй орчин үеийн стандартын шаардлага хангасан гэдгээрээ онцлог аж.
Дүүргийн нутаг дэвсгэрт жил ирэх тусам орон сууцны хороолол, аж ахуй нэгж байгууллага, хүн амын тоо ихээр нэмэгдэж, хог ачиж тээвэрлэхэд машин техникийн хэрэгцээ шаардагдаж байсан. Эдгээр орчин үеийн стандарт нийцсэн хог тээвэрлэлтийн таван машин, зам засвар шинэчлэлийн хоёр ковш, грейдертэй болсноор Эко дүүрэг болох зорилт дэвшүүлсэн Хан-Уул дүүрэг хог тээвэрлэлтийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: ХУД
Холбоотой мэдээ