Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн түүхт 95 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн түүхт 95 жилийн ой тохиож байна

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн түүхт 95 жилийн ой тохиож байна

НЭМГ-ын харьяа Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн Засаг дарга Р.Раднаабазар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал болон бусад зочид төлөөлөгчид, тус эмнэлгийн үе үеийн ахмадууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон юм.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ууган байгууллагын нэг болох Налайх дүүргийн эмнэлэг нь анх Дотоод явдлын яамны Хүн эмнэлгийн хэлтсийн даргын 1924 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 23 тоот тушаалын дагуу орос бага эмч, сувилагч, асрагч гэсэн гурван орон тоотойгоор ажиллаж эхэлсэн түүхтэй ажээ.

Өдгөө 83 эмч, 103 сувилагч, 33 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, бусад дээд мэргэжилтэн 23, үйлчилгээний туслах ажилтан 94, нийт 336 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж буй тус Эрүүл мэндийн төв нь дүүргийнхээ 7 хорооны 6989 өрхийн 37.000 гаруй иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Тухайлбал эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, сэхээн амьдруулах, уламжлалт, сэргээн засах, халдварт сүрьеэ, яаралтай түргэн тусламж, дотор, мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна мэс засал, гэмтэл, хавдрын хөнгөвчлөх болон өдрийн хими эмчилгээ, гемодиализ, хүүхдийн мэс засал, цусны төв, 24 цагийн үйлчилгээтэй лаборатори, нярайн эмгэгийн тусламж, үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна.

Мөн тус төв нь 227 ортой бөгөөд жилдээ 7500 гаруй өвчтөнг хэвтүүлэн эмчилж, амбулаториор 36.500 орчим иргэнд эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг хүргэдэг бөгөөд “Амь-Эрдэнэ”, “Нарны эрч”, “Ачлал Налайх”, “Суварга Налайх” зэрэг Өрхийн эрүүл мэндийн төвийг мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг юм.

Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр хүний нөөцийг нэмэгдүүлж,  Эрүүл мэндийн төвийн орчин нөхцлийг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрлийг олшруулан иргэдэд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг ойртуулснаар лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, БНСУ-ын долоон эмнэлэг, БНХАУ-ын Хөх хотын эмнэлгүүдэд эмч, мэргэжилтнүүдийг сургаж, чадавхижуулах, мэс засалд хамтарч оролцох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж буй юм.

Ийнхүү түүхт ойн баяраа амжилт бүтээлээр дүүрэн угтаж буй Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг салбарын удирдлагуудын зүгээс шагнаж урамшууллаа.

 

  НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж