А.Сүхбат Элчин сайд Д.Давааг голов | News.MN

А.Сүхбат Элчин сайд Д.Давааг голов

А.Сүхбат Элчин сайд Д.Давааг голов

А.Сүхбат Элчин сайд Д.Давааг голов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2019.11.08/ Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн А.Сүхбат ОХУ-д Монголыг төлөөлөн суух Элчин сайдаар генерал Д.Давааг санал болгосонд сэтгэл дундуур байгааг хэлж, голсон бол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өмгөөлөв.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Гадаад харилцааны яаманд эрэмбэ ёс гэдэг юм байна уу. Жишээ нь спортын талбарт эрэмбэ ёс ус агаар шиг хэрэгтэй. Түүнийгээ мөрдөж ажилладаг.  ОХУ-д Элчин сайдаар томилогдож ажиллана гэдэг асар том нэр төрийн хэрэг. Энэ хүнд эрэмбэ цол хэрэгтэй. Элчин сайдад нэр дэвшигч Д.Даваагаас асууж байна. Олон улсын харилцаа гэж юу байдаг юм, дипломат харилцаа гэж юу байдаг юм. Гадаад харилцааны яаманд эрэмбэ ёс алдагдаад байгаа юм биш үү. Шадар цолтой хүн ОХУ-д томилогдох ёстой юм биш үү. Гадаад харилцааны яаман дахь эрэмбэ ёс алдагдахаар 20, 30 жил ажилласан хүмүүс юу бодож, хүлээж харж суух юм. Ийм нэг санал, бас асуулт байна” гэлээ.

Элчин сайдад нэр дэвшигч, генерал Д.Даваа: Хоёр талт болон бусад олон улсын харилцааг нийтэд нь олон улсын харилцаа гэж хэлдэг. Бичигдсэн олон улсад нийтээрээ хүлээн зөвшөөрөгддөг конвенци,  хуулиуд мөн бичигдээгүй дэг жаяг байдаг. Сүүлийн арван жилд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний жанжин штаб, удирдлагад ажилласан. Дэлхийн 30 гаруй оронтой цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагаатай ажилласан. Хуримтлуулсан туршлага байгаа,  үлдэж байгаа хугацаанд суралцах судлах зүйл нэлээдгүй байгаа” гэх хариулт өгөв.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Н.Анхбаяр дарга аа, Гадаад харилцааны яаманд эрэмбэ ёс алдагдаад байна.  ОХУ-д Элчин сайдаар томилогдоно, Монголын асуудлыг хариуцна гэдэг суралцдаг алба биш. Адаглаад Тэргүүн шадар цолтой хүнийг ОХУ-д суулгамаар байгаа юм. Иймэрхүү доголдолтой асуудлыг  Д.Цогтбаатар сайд аа оруулж ирээд байх юм уу.  Хятад, ОХУ-д эрэмбэтэй хүн томилох ёстой. Мэргэжлийн юм яриад байна шүү дээ. Д.Даваагийн хувьд батлан хамгаалах салбартаа мундаг ажилласан туршлагатай. Тэрийгээ л ярина. Олон улсын цэрэг дайн, батлан хамгаалах ар тал гээд. Дипломат ёс ярих гээд байна ш дээ. Олон улсын хэмжээнд.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Элчин сайдад төрийн өндөр албан тушаал хашиж байсан, гадаад харилцаанысалбарт ажиллаж байсан хүмүүсийг сонгож явуулдаг.  Батлан хамгаалахын салбар манай хамгийн идэвхтэй гадаад харилцаатай салбар. Монгол Улсын дипломат үйл ажиллагаа гэдэг зөвхөн Гадаад харилцааны яамны хүрээнд биш өөр олон салбар оролцдог. Монгол Улсын батлан хамгаалах салбар энхийг сахиулах ажиллагаанд оролцдог болсноор манай гадаад дипломат үйл ажиллагааг бодитойгоор дэмжиж, гадаад харилцааг хамгийн амжилттай хөгжүүлж яваа салбарын нэг болсон. Тэр ч үүднээс Д.Даваа генералын нэрийг Элчин сайдад дэвшүүлсэн. Хувь хүний хувьд оросуудтай олон жил хамтарч ажилласан, ойлголцож ирсэн.

Онц бөгөөд Элчин сайд гэх цол генерал цолтой тэнцдэг гэж ярьдаг. Генерал гэдэг өөрийнхөө салбарт Элчин сайдынхаа зиндаанд хүрсэн цол. Цэргийн хамтын ажиллагаа гэдэг бол  Орос, Монголын хамтын ажиллагааны нэлээн чухал асуудлын нэг учраас хуримтлуулсан туршлага зэргийг нь бодолцсон гэсэн юм.

Хэдийгээр А.Сүхбат гишүүнд гологдсон ч олонхийн саналаар генерал Д.Даваа ОХУ-д Монголыг төлөөлөн суух Элчин сайдаар дэмжлэг хүлээн томилогдоод байгаа юм.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-08 202.21.113.238

А.Сүхбат бол тас харанхуй амьтан, ямарч боловсрол байхгүй, ямарч сургууль төгсөөгүй. Бөхийн дээд сургууль гэж ямар юм байдгийн, юу заадгийн, баклаврын зэрэгтэй начин, заан гэх юм уу. А.Сүхбат мэтийн боловсролгүй амьтадыг дахин сонгож болохгүй.

Avatar

Зочин 2019-11-08 203.91.118.254

тэр анхбаяр гэдэг нөхөр гадаад яамыг муухай харагдуулж байна аа

Avatar

зочин 13 2019-11-08 202.9.42.159

ЦОГТБААТАРЫГ ИХ ГАЙГҮЙ ХҮН ГЭЖ БОДОЖ БАЙСАН САЯ ОДБАЯРЫГ ӨМӨӨРЧ ОЛОН ЮМ ЯРИАД БАЙСАН МӨН ГЕНЕРАЛ ДАВААГ ЭЛЧИН САЙДАД ТОМИЛУУЛАХЫН ТУЛД ГЕНЕРАЛ ЦОЛ НЬ ОНЦ ЭЛЧИН САЙД ЦОЛТОЙ ИЖИЛ ТООЦОГДДОГ ГЭЖ ГАЖИГТАХЫГ СОНСООД БҮҮР ДУРГЙҮ ХҮРЛЭЭ СОЛИОРДОГ ГАР ЮМАА ЕР НЬ БОЛ ЮУЧ ГЭЖ МУРИЖ МЭДЭХ ХАР ТАМХИНЫ НАЙМААЧИН Ч БАЙЖ МЭДЭХ ГАР БАЙНА ШҮҮ

Avatar

зочин 2019-11-08 66.181.180.164

Энэ Сүхбат өөрөө хаана яваад байна аа Байх газар нь УИХ мөн үү

Avatar

Зочин 2019-11-08 122.201.22.207

Enenii bolovsrol gj yu bhav de, haha

Avatar

Зочин 2019-11-08 66.181.186.250

Хун голох ч яамай энэ тэнэг бех еерийгее УИХ-ын гишуунд гологдохгуй байна л гэж бодоод явнаа даа кк

Avatar

Зочин 2019-11-08 202.21.108.156

Гадаад яам ч бүр өтчихсөн газар байна л даа. Сайд нь одоо огцорч зайлах хэрэгтэй.

Avatar

HA HA 2019-11-08 162.229.188.40

HA HA A.Sukhbat hunii bolovsrol medleg asuugaad suuj baihdaa uuriiguu boddoggui yum baih daa.Doping ilrehees aigaad hudlaa zodog tailj ami garsan s** sh tee.
Huni huvid hamgiin n**** gej bagsh ni yarij baihiig chiheeree sonsoj yavlaa.Zailaachee

Avatar

Зочин 2019-11-08 66.181.178.15

СҮХБАТ Л ХЭЛСЭН БОЛОХООС МАШ ЗӨВ ШҮҮ ДЭЭ. ӨЧНӨӨН МЭРГЭЖЛИЙН ДИПЛОМАТЧИД БАЙХАД ЦЭРГИЙН АР ТАЛЫН НӨХРИЙГ ЯВУУЛЖ Л БАЙДАГ. ЯГ ҮНЭНДЭЭ АНХ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ӨӨД НЬ ТАТСАН НӨХӨР ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2019-11-08 182.160.2.55

Генерал сумын даргын зиндааны юм ярьдаг гэнэ. Яаж ОХУ – элчингээр явах шалгуурыг хангахгүй нөхөр.

Avatar

Зочин 2019-11-08 178.3.22.229

tsergiin attashe baij boloh jum. harin elchin bol arai l bna daa. daraa ni uls ornii neriig muugaar gargaad shivshgee delgedeg shuu.

Avatar

Иргэн 2019-11-08 139.5.217.139

Генераалийг Ерөнхиылөгч зүтгүүлж өайгаа гээд хэлчих зүрхтэй хүн хлга уу

Avatar

Зочин 2019-11-08 202.9.44.216

Syhbatyn zuv

Avatar

Зочин 2019-11-08 64.119.26.83

Польшийн элчин сайдаас давхар иргэншлийн асуудлаа шийдсэн үү гээд л тэнэгтээд байсан, хаана хэнд юу ярьж байгаагаа ч мэдэхгүй амьтан шүү дээ. Дээр нь бас генералийг голно . . . хадам аав, ам мэх , допингийн хүчинд цөөн хэдэн жил барилдсан худалч хуурамч нөхөр дөө, төвийнхөн дахин сонгож тэнэгтэв.

Avatar

ZOCHIN 2019-11-08 180.150.82.98

YG UNENDEE BOL SUHBAT IIN ZOVSHUU….HYTAD OROS HOERT SUUH ELCHIN SAIDUUD BOL MERGEJLIIN UNDUR TUVSHIND BELTGEGDSEN HUN BH ESTOI.ENE GENERALI TCERGIIN ATTASHE GEDEG ALBA L TAARAH BJ…

Avatar

Зочин 2019-11-08 66.181.188.110

СҮХБАТ АА ЧИ л***р МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООГ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОООГ БУСАД БӨХЧҮҮДТЭЙ НИЙЛЖ ЗАМХАРУУЛСАНГ МОНГОЛЧУУД БИД МЭДНЭ. ЧИ БӨХӨӨР ДЭЛХИЙГЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ Ч АВЧ ҮЕЭЭГҮЙ н**ш ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ХҮН ТЭГЭХЭД ЧИНИЙ ХАЖУУД ИОНГОЛЫН ГЕНЕРАЛ ХҮН.ЧИ БОЛ ЖИЖИГДЭНЭ ДЭЭ.

Avatar

GHY-nii ajiltan 2019-11-08 64.119.24.218

Sukhbatiin zuv

Avatar

Зочин 2019-11-08 66.181.161.56

Сүхбат аварга өөрийнхөө мэргэжил боловсролын талаар бодож үзсэн болов уу. эсвэл УИХ-д хэн ч сууж болдог хурал уу.

Avatar

зочин 2019-11-08 59.153.85.94

" БӨХ БОЛ- ТӨР МӨН " а. сүхбат

Avatar

зочин 2019-11-08 192.82.73.193

Сүхбатын зөв жонхуурал төрийг баллаж гай чирдэгийн жишээ

Avatar

зочин 2019-11-08 203.91.115.43

Хөөрхий дөө А.Сүхбат минь дээ чи өөрөө ямар сургууль төгссөн бэ нам нам дамжиж явсаар байгаад арайхийж Их Хуралд сонгогдсон биз дээ чи ямархүү тэнэг балай билээ асуултаа ч зөв тавьж чадахгүй мал бөхөө барилдаж малаа малла оркоо

Avatar

Зочин 2019-11-08 192.82.70.84

Сүхбатын зөв.

Avatar

Зочин 2019-11-08 202.126.89.241

Сүхбат маш зөв наад захын шаардлага , ажил ярьлаа.Женко бодлогоор өөрийн хүнээ орост тавьсан.Бусад элчин сайдын яам нь яаж дампуурах жонхуурах женкод хамаагүй болжээ.

Avatar

Зочин 2019-11-08 192.82.71.49

А.Сүхбат өөрөө ямар сургууль төгссөн ямар боловсролтой төрийн ажилд хаана бэлтгэгдсэн хүн вэ?? Төв аймгийнхан ямарч бэлтгэлгүй нусгай ногоон юмыг гишүүн болгосон доо хөөрхий

Avatar

zochin 2019-11-08 202.179.25.115

bugd tam ruugaa tonil

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж