Аль-Кайда бүлгийн хоёр удирдагчийн мэдээллийг 10 сая ам.доллараар үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

Аль-Кайда бүлгийн хоёр удирдагчийн мэдээллийг 10 сая ам.доллараар үнэлжээ

Аль-Кайда бүлгийн хоёр удирдагчийн мэдээллийг 10 сая ам.доллараар үнэлжээ

АНУ-ын Төрийн департамент “Арабын хойг дахь Аль-Каида” бүлэглэлийн хоёр толгойлогчийг барихад тус болох мэдээлэл өгсөн хүнд 10 сая ам.долларын шан харамж амлажээ.

Төрийн департаментын “Rewards for Justice”  хөтөлбөрийн хүрээнд “Арабын хойг дахь Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч болох Саада бен Атыф аль-Аулаки, Ахмед Махмуд аль-Коси нарын байгаа газрын талаар баттай мэдээллийг 6 сая болон 4 сая ам.доллараар тус тус худалдан авах аж. АНУ-ын Төрийн департамент “Rewards for Justice” 1984 оноос хойш хэрэгжүүлж байгаа юм байна.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж