Италийн мэдрэлийн мэс засалч Сержо Канаверо хүний толгой шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийх тухайгаа мэдэгдээд байгаа билээ.
Тэрээр уг мэс заслыг Хятадын Харбины анагаах ухааны их сургуулийн мэс заслын эмч Рен Сяопинтэй хамтран хийхээр болсон тухай мэдээлжээ.
“Сяопин бол энэ төслийг удирдах чадвартай дэлхийн цорын ганц хүн” гэж Италийн мэс засалч онцолсон байна.
Сяопины баг өнөөдрийн байдлаар хулганы толгой шилжүүлэн суулгах мянга орчим мэс засал хийж туршаад байгаа аж.
Каневеро, Сяопин хоёрын анхны өвчтөн нь Оросын программист, 30 настай Владимир Валерий Спиридонов болж магадгүй гэнэ.
Т.МӨНХ