Беонси: Бид хоёр салахгүй

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

Беонси: Бид хоёр салахгүй

Шоу бизнесийн хамгийн баян хос болох реппер, продюссер Жей Зи болон дуучин Беонси нарыг салах болсон тухай цуурхал шар хэвлэлүүдээр цацагдах болсон билээ. Гэрлээд долоон жил болж буй хосуудын харилцааг хэдийнэ хөрч, дуучин бүсгүйг нөхөр нь байнга хуурах болсон тухай уг мэдээлэлд дурьдагдсан.

Харин тэд энэхүү цуурхалд хариулт өгөх романтик зургуудаа цацжээ. Дуучин бүсгүй “Одоо ч бидний хайр гал халуун хэвээрээ. Бид салах тухай огтхон ч яриагүй. Юун салалт. Бид хоёр харин ч дахин хүүхэдтэй болох талаар ярилцаж байгаа шүү дээ” хэмээжээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж