Финландын эрэг “мөсөн өндөг”-өөр хучигджээ | News.MN

Финландын эрэг “мөсөн өндөг”-өөр хучигджээ

Финландын эрэг “мөсөн өндөг”-өөр хучигджээ

Финландын эрэг “мөсөн өндөг”-өөр хучигджээ

Финландын Хаилуото арлын Марянеми эрэг “мөсөн өндөг”-өөр хучигдсан байгааг гэрэл зурагчин Ристо Маттила ням гаригт /2019.11.03/ цахим сүлжээндээ нийтэлсэн нь маш олон хүмүүсийн анхаарлыг татжээ. Маттила мөсөн өндөгнүүдтэй таарахдаа эхнэртэйгээ явж байсан ба агаарын температур цельсийн -1 хэмийн хүйтэн, салхи ихтэй өдөр таарсан байна.

Цаг уурын маш онцгой нөхцөл бүрдэхэд үүсдэг ховор сонин үзэгдэл гэдгийг цаг уурчид тайлбарлажээ. Мөсөн өндөгнүүдийн хамгийн том нь хөлбөмбөгийн бөмбөг шиг хэмжээтэй байсан гэнэ.

Далайн ус давалгаалахдаа эргийн дагуух чулууг угааж, чулууны гадаргуу дээр бага багаар мөсөн бүрхүүл үүссэнээр ийм болдог байна. Гэхдээ эргийн дагуух чулуу нь мөлгөр, бөөрөнхий хэлбэртэй байж өндөг шиг хэлбэртэй болж мөстдөг байна.

Үүнтэй ижил тохиолдол 2016 онд ОХУ-д мөн АНУ-д харагдаж байжээ. Сибирийн орчимд далайн эрэгт мөсөн бөмбөгүүд 18 км талбайг хамран бүрхсэн ба хамгийн том нь метрийн диаметртэй байжээ.

Эх сурвалж: The Guardian

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж