УИХ-ын Тамгын газрын удирдлагууд “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзав | News.MN

УИХ-ын Тамгын газрын удирдлагууд “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзав

УИХ-ын Тамгын газрын удирдлагууд “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзав

УИХ-ын Тамгын газрын удирдлагууд “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Х.Ууганбат нар өнөөдөр (2019.11.08) “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тус хөдөлгөөнийхөн Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Эх орон дуудаж байна” жагсаал, цуглааныг зохион байгуулж байгаа юм. Тэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандан Улсын Их Хурлыг тараах шаардлагыг хүргүүлж байгаагаа гардуулан өгөв.

УИХ-ын даргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, “Та бүхний шаардлагыг УИХ-ын даргад уламжлах болно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо явагдаж, Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудыг шийдэж, энэ сарын 15-ны дотор батлах хуулийн хугацаатай учраас УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байна” гээд холбогдох хууль, журмын дагуу шаардлагын хариуг өгөхөө мэдэгдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ard tumen 2019-11-08 142.112.150.99

Юманд хугацаа гэж байдаг бол одоо болсон, ухрах аргагүй, бүр улсаараа ажил хаяцгаая!!!!!!
Энэ ордныг л цэвэрлэх хэрэгтэй тэгээд л болоо!!!Юманд хугацаа гэж байдаг бол одоо болсон, ухрах аргагүй, бүр улсаараа ажил хаяцгаая!!!!!!
Энэ ордныг л цэвэрлэх хэрэгтэй тэгээд л болоо!!!

Avatar

Зочин 2019-11-08 66.181.161.12

Ed mon l adilhan hen durtai ni jagdaad erh medlel awaad baiwal uls oron yu boloh we

Avatar

Зочин 2019-11-08 192.82.76.210

ТА НАРЫН БАХАРХААД БАЙГАА 1990 ОНЫ АРДЧИЛСАН ГЭХ ХУВЬСГАЛЫГ ХУУЛЬГҮЙ Л ХИЙСЭН. БАТМӨНХ ДАРГА ХУУЛЬ ЯРИАД СУУГААД БАЙГААГҮЙ ЮМ ДАА. ОДОО ТА НАР ХУЛГАЙЛЖ ДУУСАН БОЛ ЗҮГЭЭР ЗАЙЛЦГАА…

Avatar

Irgen 2019-11-08 112.149.181.227

UIH gishuud arai ldenduu bna.Adaglaad hel yriani sogogtoi 1avgai Bayanhongorois .Horolmaa avgai baina shonhorin arhag naimaachin capital bankni avgai geed dandaa luivar hulgaich nar uurelsen

Avatar

Малчин 2019-11-08 103.26.192.42

Бидний хийж байгаа сонголт шдээ хее, ямар сонголт байна тийм л улс орон байх болно.

Avatar

ард 2019-11-08 103.229.123.51

Энэ Сүхбаатар гэгч улайдаггүй урвагч Улааны адил буцаад МАН-даа урвачисан юмуу кк.

Avatar

Зочин 2019-11-08 66.181.177.237

ЭНЭ Ж.Сүхбаатар гэдэг нөхөр үнэн туйлбаргүй. олон нүүртэй. итгэж үл болох этгээд юмаа. Энд тэнд гүйж очоод л суудал горьдож явах юм чааваас. Сарьсан багваахайн үлгэр шиг

Avatar

Tuvshin 2019-11-08 202.126.88.45

Ochkitoi zaluug Nus Erdeniin Tuvshinjargal gedegiin

Avatar

Tuvshin 2019-11-08 202.126.88.45

Nus Tyvahinjargal manai angiim hamgiin nohoi zaluu bsan, ens bas nohoi yu tee kkk

Avatar

АРД 2019-11-08 192.82.71.244

Өнөөдрийн жагсаалын санхүүжүүлэгч бөгөөд далд эзэн нь өмхий төвд тайрдас жанхуу баттулга. Тарвага бол биш. УИХ-г тараах нь зөв. Гэхдээ УИХ-г тараахын өмнө өмхий төвд тайрдас жанхууг УИХ-с огцруулж, УИХ-т шууд тараах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-08 202.21.108.204

Үгүй ээ энэ жагсаалын шаардлага УИХ тарсан тохиолдолд Хүрэлсүх нарын попчид хожино. Магадгүй тэд далдуур дэмжиж байж болзошгүй.

Avatar

МАН 2019-11-08 79.98.213.82

Энэ Сүхбаатар чинь хэзээ УИХ-ын даргын бүр ахлах зөвлөх болоо вэ. МАН-ыг муу хэлж гараад МАХН-д элсээгүй бил үү.Одоо ч энэ улстөр, бүлэглэл ил цагаан, утгаа алджээ. Ийм 2 нүүртэнгүүд төрд шургалахаар яаж олигтой байх вэ, Сонгуульд ичихгүй МАХН-аас дэвшинэ дээ

Avatar

иргзн 2019-11-08 202.179.26.51

кк Сүхбаатар Улс орны тулгамдсан Асуудал хэлэлоцэж байна гэнээ Улс орноо Дампууруулж Саарал жагсаалтад оруулчихаад одоо юу хийж чадах вэ дээ МАН Засгийн газар Улс орноо аваад явчих ямарч чадваргүй болчихсон Нам бүлгээрээ Хэрэгт холбогдчихсон шүү дээ МАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж