УИХ-ын Тамгын газрын удирдлагууд “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

УИХ-ын Тамгын газрын удирдлагууд “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзав

УИХ-ын Тамгын газрын удирдлагууд “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Х.Ууганбат нар өнөөдөр (2019.11.08) “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тус хөдөлгөөнийхөн Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Эх орон дуудаж байна” жагсаал, цуглааныг зохион байгуулж байгаа юм. Тэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандан Улсын Их Хурлыг тараах шаардлагыг хүргүүлж байгаагаа гардуулан өгөв.

УИХ-ын даргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, “Та бүхний шаардлагыг УИХ-ын даргад уламжлах болно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо явагдаж, Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудыг шийдэж, энэ сарын 15-ны дотор батлах хуулийн хугацаатай учраас УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байна” гээд холбогдох хууль, журмын дагуу шаардлагын хариуг өгөхөө мэдэгдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж