Цагдаагийн байгууллагын “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах тэмцээнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит болгон улсын хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж, мөн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019" тэмцээний ажлын хэсгийн ахлагч Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий болон бусад албадын дарга удирдлагууд оролцов.
Тэмцээний нэгдүгээр шатанд улсын хэмжээнд ажиллаж байгаа 311 хэсгийн төлөөлөгчдийн дунд 19 аймаг дахь цагдаагийн газрууд дотооддоо зохион явуулж, хоёрдугаар шатанд шалгарсан 22 хэсгийн төлөөлөгчөөс гуравдугаар шатны шалгаруулалтад 16 хэсгийн төлөөлөгч оролцсон юм.
Тэргүүн байранд Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ноён сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Дөлгөөн, Дэд байранд Архангай аймаг дахь цагдаагийн газрын Хайрхан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэнд-Аюуш, Гутгаар байранд Ховд аймаг дахь цагдаагийн газрын Манхан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ нар тус тус шалгарч автомашин, мотоцикль, иж бүрэн компьютерээр шагнуулав.
ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ
Холбоотой мэдээ