Дэд сайдуудыг хэлэлцэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

Дэд сайдуудыг хэлэлцэхгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэд сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байсан ч, эх сурвалжийн хэлснээр намууд дэд сайдуудаа тодруулаагүй байгаа аж. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэд сайдуудын томилгоог хэлэлцэхгүй гэнэ. Ардчилсан нам болон “Шударга ёс” эвслээс хэнийг дэд сайдаар томилохоо эцэслэн шийдээгүй байгаа юм байна. Улс төрийн хүрээнд яригдаж байгаа мэдээллээр бол МАХН-аас Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж, Н.Удвал нар дэд сайдаар томилогдох магадлал өндөр байгаа гэнэ. Харин ИЗНН-аас Ц.Ганхуягийг дэд сайд болно гэх мэдээлэл байна. Харин Ардчилсан намаас Д.Цэрэнчимэг, Н.Мөнхдаш, Ч.Батцогт гурвыг дэд сайдаар томилохыг нь Гүйцэтгэх зөвлөл нь дэмжсэн билээ.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж