Зураг дээр Газпромын захирал Алексей Миллер, ОХУ-ын эрчим хүчний сайд Александр Новак
Европын холбооноос зээлж авсан 500 сая ам.доллараар ОХУ-аас байгалийн хий Украин худалдаж авна. ОХУ-ын “Газпром” компанийн захирал Алексей Миллер Венад Европын комисстой хийсэн хуралдааны үеэр ийн мэдэгджээ. Үүний зэрэгцээ ОХУ ирэх өвөл Украинд байгалийн хий нийлүүлэх үнэд хөнгөлөлт үзүүлэх болсныг эрчим хүчний сайд Александр Новак мэдэгджээ.
Европын холбоонд нэгдэх гэрээнээс үүдэлтэй зөрчил мөргөлдөөнөөс болж Украин ОХУ-аас байгалийн хий хямд үнээр авч байсан нь дуусгавар болсон юм. Түүнчлэн үнийн маргаанаас үүдэн Украин ОХУ-д эхэлж мөнгөө төлөөд дараа нь байгалийн хий авч байхаар болсон билээ. Ерөнхийлөгч Пётр Порошенко тэргүүтэй Киевийн засгийн газар Европын холбооноос олон тэрбум ам.долларын зээл, тусламж авсаар байгаа нь их өрөнд оруулж байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Tass agency