Түүхий нүүрс хэрэглэсэн тохиолдолд 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно | News.MN

Түүхий нүүрс хэрэглэсэн тохиолдолд 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно

Түүхий нүүрс хэрэглэсэн тохиолдолд 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно

Түүхий нүүрс хэрэглэсэн тохиолдолд 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно

Нийслэл хотод түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгох ажээ. Тодруулбал, Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж байгаа билээ. Уг шийдвэрийн хэрэгжилтэд нийслэлийн Цагдаагийн газраас 36 өндөрлөг цэгт болон шалган нэвтрүүлэх товчоонд хяналт тавьж ажиллаж байна.

Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна” гэлээ. Мөн Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа талаар дуулгасан юм. Хэрэв нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн долдугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгодог юм байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2019-11-08 66.181.178.177

гацуурт хороонд түүхий нүүрсийг машинаар буулгаад шуудайгаар зарж бна. ил харагдаж бгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж