“Жизель”-ийг Б.Саруул БНСУ-ын тайзнаа амилуулна

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

“Жизель”-ийг Б.Саруул БНСУ-ын тайзнаа амилуулна

“Жизель”-ийг Б.Саруул БНСУ-ын тайзнаа амилуулна

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлооч Б.Саруул БНСУ-ын "Wise ballet theater"-т арваннэгдүгээр сарын 22, 23-нд А.Аданы "Жизель" балетын гол дүрийг амилуулахаар болжээ. Сонгодог урлагийн шилдэг бүтээл болох А.Аданы “Жизель” балетыг Өмнөд Солонгосын "Wise Ballet Theater", Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын бүжигчид хамтран 24 хүний бүрэлдэхүүнтэй тавих гэж байна.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Баясгалангийн Саруулыг П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын цагаан хар хун, А.Аданы “Жизель” балетын Жизель, П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын Маша гүнж, “Нойрсож буй гүнж” балетын Аврора гүнж зэрэг дэлхийн сонгодог балетын гол дүрүүдээр нь андахгүй биз.

Тэрбээр Хөгжим бүжгийн коллежийг 2007 онд төгссөнөөс хойш Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байгаа билээ. Түүнийг Зууны манлай бүжигчин Ю.Оюун багш, дараа нь Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Энхтуяа багш дааж аван бүхий л зүйлийг зааж сургасан гэдэг.

А.СҮРЭН  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж