Ш.Наранбат “Гайхалтай хүмүүс”-ийг орхилоо | News.MN

Ш.Наранбат “Гайхалтай хүмүүс”-ийг орхилоо

Ш.Наранбат “Гайхалтай хүмүүс”-ийг орхилоо

Ш.Наранбат “Гайхалтай хүмүүс”-ийг орхилоо

Монголын оюун ухааны академийн тамирчдын чадвар дэлхийд гайхагдаж, олон орны телевизийн шоу нэвтрүүлгүүдийг улам сонирхолтой болгох болсон. Тухайлбал, Италийн хамгийн олон үзэгчтэй Канале-5 сувгийн "Ту Си Күэ" буюу "Чи үнэ цэнэтэй" нэвтрүүлэгт Монголын оюун ухааны академийн тамирчин, их мастер Б.Шижир-Эрдэнэ оролцож, эхний шатандаа тэнцээд байгаа юм.

Харин “Оросын Россия-1 сувгийн "Удивительные Люди" буюу "Гайхалтай хүмүүс" нэвтрүүлэгт тус академийн захирал Х.Хатанбаатар, дөрвөн настай охин Х.Ивээлийнхээ хамт оролцсон.

Тус нэвтрүүлэгт олон орны 70 гаруй авьяастнууд оролцсоноос финалын шатанд есөн оролцогч шалгарсны нэг нь Монголыг Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын спортын бага насны ангилалд дэлхийн дөрвөн дээд амжилтыг эзэмшигч, 12 настай Ш.Наранбат байсан юм. Нэвтрүүлгийн 70 гаруй оролцогчдоос шилдэг есөд буюу финалд шалгарсан ч тэрбээр нэвтрүүлгийг орхиход хүрчээ. Учир нь, финалын шатанд Ш.Наранбат нь 40 ширхэг усан гахайн зүс царайг хувийн дугаар, нас, жинтэй нь цээжлэх зэрэг нийт 160 мэдээллийг 10 минутад тогтоож, шүүгчдийн сонгосон дурын усан гахайн мэдээллийг алдаагүй нэрлэх даалгавар авсан юм. Тэрбээр 10 минутад даалгавраа амжилттай гүйцэтгэсэн ч шүүгчдийн сонгосон дөрвөн усан гахайн нэгийнх нь зүс царайг андуурч бага зэрэг алдаа гаргажээ. Харамсалтай нь алдаа гаргасан учир үзэгчдийн санал асуулгаар түрүүлж нэг сая рублийн эзэн болж чадаагүй юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж