Жалга довны ТӨСӨВ | News.MN

Жалга довны ТӨСӨВ

Жалга довны ТӨСӨВ

Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга хоёрын төрсөн нутаг Хэнтийд хамгийн их буюу 131.9 тэрбум төгрөгийг төлөвлөсөнд хуваарилалт нь шог гэлцэх гишүүд Х.Болорчулуун, Д.Тэрбишдавга нараас эхлээд олон байна. Зарим гишүүд хөдөөгийн нэг сум, хотын нэг хороо хоёрын ялгааг Сангийн сайдад хэлж сануулсан боловч цаадах нь “гөлөг” ч гэж тоож сонссонгүй.  Хоёр мянга гаруй хүн амтай Бэрх тосгонд 35 тэрбумыг тавиад 79 мянган хүн амтай Дорнодод мөн адил 35 тэрбумыг тавьсан хуваарилалт нь шог уу гэвэл шог.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрээр баахан шавар хөшөө барьж босгоход чамгүй мөнгө төсөвлөсөн атал хавдрын ганц эмнэлгээсээ хөрөнгө харамлаад суудаг Сангийн сайдтай улс даа.  Гэхдээ жилийн жилд ийм жалга довны төсөв орж ирдэг нь гэм биш зан, энэ нь манай сонгуулийн тогтолцооны гол гажиг юм. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар биш бурхан багш томилогдлоо ч , Засгийн газрын сайдууд нь дээгүүрээ төсвөө хуваагаад, гишүүд нь жалга довны төсөл яриад суух биз. Аль ч нам засгийн эрхэнд гарсан ялгаагүй адилхан ийм л байсаар ирсэн.

Товчхондоо, мажоритари тогтолцоогоо өөрчлөөгүй цагт Монголд том хөрөнгө оруулалт хийгдэхгүй, улстөрчдийн манай, танай  гэсэн мажоритори төсвийн мажоритори хэрүүл дуусахгүй гэсэн үг.  

11 их наяд төгрөгийн зарлагатай, орлогоосоо хоёр их наядын илүү 2020 оны төсвийг харахад бодлогын чанартай хөгжлийн том бүтээн байгуулалт юу ч алга.  Нөгөө л гудамжны гэрэлтүүлэг, хогны машин, соёлын төвийн тоног төхөөрөмж, Засаг даргын Тамгын газар, сумын төвийн шинэчлэл зэрэгт төсвийн мөнгө багагүй урсах нь.

Дээр нь драм, дуурийн театр, гал унтраах аравдугаар ангийн барилга, 232 цэцэрлэг, 152 сургууль, 53 дотуур байр гэхчлэн улсын төсвөөр баахан байшин барилга барихаар төлөвлөж.  Энэ их барилга байгууламжийн цаана төсвийн мөнгийг идэж, уух гоё хулгай л явж байгаа. Ц.Нямдоржийн үед хуулийнхан шинэ, шинэ, шилэн барилгуудтай болсноос хуулийн салбарт шинэчлэлт огт хийгдээгүй нь үүний нэг тод жишээ юм.

 Улсын төсвөөс санхүүждэг олон жил царцсан барилгуудыг улстөрчид, сайд нар төсвийн үеэр гэнэт санацгаадаг. Яаж ийж байгаад ахиад хэдэн төгрөг тавиулах гэсэн яриа хөөрөө чуулганы хуралдаан дээр өрнөнө.

Ашиглалтад ордоггүй, жил болгон төсөвт мөнгө суулгаад явдаг арван жил болсон соёлын төвүүд цөөнгүй. Нэг нь Хан Хэнтийн чуулгын шинэ байр. Чуулга 50 хүнтэй, гэтэл шинэ байрыг нь 100 өрөөтэй барихаар зураг төслийг нь хийчихэж. Яаж бодохоороо нэг хүний хоёр өрөөгөөр тооцож, зураг төслийг нь гаргадаг, түүнийг нь дарга нар баталдаг байна аа.  Баригдаж дууслаа гэхэд ашиглагдахгүй, эзэнгүй сул өрөөний ашиглалтын зардал гэж “аймаар” мөнгө жил бүр гарна биз дээ, ядаж л.

Ардчилсан намын үед анх 2012 онд тус чуулгыг барихаар 8.5 тэрбумыг төсөвлөөд барилгын тендерт шалгарсан “Хөвсгөл геологи”-д 3.5 тэрбумыг өгч.  Дараа нь 2015 онд “Макс майнд” компани төсвийн дөрвөн тэрбумаар барилгын ажлыг үргэлжлүүлсэн байдаг.  Нийтдээ 7.5 тэрбумыг төсвөөс авсан атал анхны зураг төсөл нь алга болчихсон, барилга нь дуусаагүй хэр нь суулт өгчихсөн, хана нь ан цав үүсчихсэн, гүйцэтгэл нь дөнгөж 70 хувь.  Нураая гэхэд бөөн зардал мөнгө шаардагддаг. Үргэлжлүүлээд баръя гэхээр өнөөх нь барилгын стандартад нийцдэггүй.  Яг иймэрхүү хариуцлага тооцох ч хүнгүй, жил болгон өртөг зардал нь нэмэгдээд, төсөвт хуваариласан мөнгөн дүн нь томроод явдаг  зовлонтой, бас ашигтай  хулгайн жишээнүүд олон. Архангай, Завхан аймгуудын  чуулгын шинэ барилгууд бас л дуусалгүй жил жилийн төсвөөс мөнгө саагаад байж байх жишээний.

Баригдаж огт дуусдаггүй, хэдэн арван жил үргэлжилдэг царцсан барилгуудаар дамжуулж  төсвөөс хулгайлах үзэгдэл өнөө ч үргэжилсээр.Ирэх оны төсөвт гэхэд иймэрхүү маягаар царцсан 23 төслийг барьж дуусгахад 22.8 тэрбумыг төсөвлөжээ.

Улстөрчдийн төсвөөс хулгай хийдэг гоё, гоё сангууд бас байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн, Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Спортыг дэмжих, Соёл урлагийн гээд Засгийн газрын олон сан бий.  Дээрх сангуудад жил болгон хэдэн арван тэрбумаар нь төсөвлөнө. МАН-ын хагарлаар  УИХ-ын гишүүд, албан тушаалтнуудын нийлж иддэг төсвийн нэг хулгай ил болсондоо л Засгийн газар 27 сангаасаа долоог нь татаж буулгаж, гурвыг нь нэгтгэсэн.

Сангаар дамжуулж ямар том хулгай хийж болохыг бэлээхэн бодит кэйс бол  ЖДҮХС- ийн  мөнгийг хувааж идсэн МАН-ынхны хэрэг явдал.  Гурван хувийн хүүтэй, ухт хугацаатай ийм гоё мөнгийг зөвхөн төсвөөс л "хулгайлж" болно. Эргүүлж тушаах нь цөөн.  “ТЭДС-гийн мөнгийг нэг хүн 22 охин компаниараа дамжуулаад 50 хувийг нь аваад идчихсэн” тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганы хуралдаан дээр хэлсэн билээ. Улстөрчдөөсөө бизнесийнхэн нь  ялгаагүй  адилхан л улсын төсвөөс яаж хулгайлж, хумсалж идэх тухай боддог. Түүнээс сайндаа, гишүүд сонгогчдын төлөө гудамжны гэрэлтүүлэг, цэцэрлэгийн мөнгө гуйгаад суугаа гэж итгэдэг юм биш биз дээ.

Ер нь бол “Манай тойрогт бага, танай тойрогт их мөнгө байна” гэсэн хэрүүлийн ард миний хулгайлах мөнгө бага, чиний идэх нь их байна гэсэн гомдол л явж байгаа. Улс орноо хөгжил, том том бүтээн байгуулалтаа  бодож байсан бол энэ олон жил төсвөө жалгын нэг тараагаад суухгүй байсан нь лав.  Тэгэхээр төсвийн  хулгайг болиулахыэ тулд эхлээд Үндсэн хуульдаа сонгуулийн тогтолцоогоо хуульчилж өгөхөөс өөр аргагүй байхгүй, гүйцээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-08 203.91.118.254

монгол улс сонгуулийн нэг л тойрогтой баймаар байна.

Avatar

Ард 2019-11-08 202.179.31.113

Бодолго гээд бүсчилнэ энэ тэр гээд байгаагүй билүү, аймаггүй бүс байх уу ?? Тэр лав Д.Эрдэнбат гэдэгийнх байх аа.

Avatar

Зочин 2019-11-08 66.181.188.87

ЮЭДЭНЭ ГЭДЭГ БАНЬД ЯМАР ИХ ООДОРЧ БНДА ОНДРООС БОЛ ЧАНГА Л УНАДАГЫН ШДЭ. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ГЭДЭГ ЧИНЬ ЧИНИЙ БОДОЖ БАЙГАА ШИГ ХОГЖДОГГУЙ ЮМАА НУСАН ЧИПАКАА

Avatar

эрдэнэ 2019-11-08 202.179.31.12

Одоо энэ аймгуудад өгөх төсөвөө арай багасгамаар юм.Би өөрөө аймгийн төвд бдаг.цэцэрлэг сургууль хангалттай бхд дахиад бариад бх юм.Гэрлийнхээ шонг жил бүр солино.ярих юм бол их юм б.Хотдоо бас том төслүүддээ хөрөнгөө хувиарламаар байна

Avatar

99 2019-11-08 103.242.47.70

Эх орондоо бүтээн байгуулалт хийхээр жалга дов яриад байхын. Таанс ер нь тэнэг байх өө. Хэнтийн монголчууд, Увсын монголчууд гэж байхгүй шүү. Бүгд л монголчууд нэг жил нь нэг газраа сайн санхүүжүүлээд дараа жил нь дараагийнхдаа бодитой анхаараад явах томоохон асуудал стратегийн юм гэж бна даа уг нь.

Avatar

Зочин 2019-11-08 139.5.218.224

Бэрх тосгонд юугаа барихаараа бvхэл бvтэн аймгаас их монго тавьдаг байнаа!!!!

Avatar

Иргэн 2019-11-08 103.242.47.70

Бүхэл бүтэн Монгол Улс байна даа. Чингис хаанаа дэлхийд сурталчилах, аялал жуулчлалаа олон улсын төвшинд хүргэхийн төлөө ганц жил ахиухан мөнгө тавиа л биз. Яс юман дээрээ гадныхан шиг хөгжүүлье гэвэл энэ мөнгө ёмкосны кроолд нулимасантай л адил зүйл шүү дээ. Та нар битгий ингэж заваан нутгархаж байгаач. Ард түмнээ соён гэгээрүүлэх ёстой хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж жаахан том хүрээнд сэтгэж, асуудлыг дээрээс нь хараач. Нүхэн дотроо хэмлэлдэх нөгөө эмээлээсээ өөр даваа даваагүй гэдэг шиг л юм

Avatar

ТӨСӨВ 2019-11-08 202.179.24.177

ТӨСВИЙН МӨНГӨ ХУЛГАЙЛАГЧДЫГ ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧ, ЯРИАД Л БИЧЭЭД Л БАЙНА. ШИЙДСЭН ЮМ БАЙХГҮЙ , НЭГ ХУЛГАЙЛЖ ИДСЭ ХОЁР ДАХИА ИДНЭ ГЭЭЛ ЯВААД БАЙХАД ХАРИУЦЛАГА ТООЦНОО ГЭЖ БАЙХГҮЙ.БАРИЛГА ЗАМ ХОЁРООС ГОЁ ХУЛГАЙЛДАГЫГ ФОРТУНА, ГАРАМГАЙБААТАР НАРААС ЭХЛЭЭД БҮГД МЭДНЭ Л ДЭЭ. ХӨВСГӨЛ ГЕОЛОГИ МАКСМАЙНД ГЭЭЛ ХАРИУЦЛАГА ТООЦООД ШОРОНД ОРОХ ХҮМҮҮС БАЙГААН БИШ ҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж