"Ардчилсан эсвэл хаалттай нийгэм рүү явах уу гэдэг асуудал яригдаж байна"

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

"Ардчилсан эсвэл хаалттай нийгэм рүү явах уу гэдэг асуудал яригдаж байна"

"Ардчилсан эсвэл хаалттай нийгэм рүү явах уу гэдэг асуудал яригдаж байна"

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-Монгол Улс саарал жагсаалтад орсон. Даруйхан гарах ёстой гэдгийг хэлж байгаа. Одоо ямар арга хэмжээ авч байна вэ?

-Тасралтгүй явагддаг ажиллагаа. Саарал жагсаалтад манайхан орсон шалтгаанаа их судлах хэрэгтэй. Сая бол маш сайн ажилласан, их зүйл хийсэн байна гэж үзээд надад талархлын захидал ирүүлсэн. Ирүүлэхдээ танайх эрчимжсэн хяналтын зэрэглэлд байсныг зөөлрүүлж ердийн хяналтад оруулж байна хэмээн баяр хүргэсэн захидал ирүүлсэн. Тэгээд тэр захидал ирсний дараа гэнэтхэн шийдвэр гарчихсан. Монголбанкны ерөнхийлөгч ярих зүйлийнхээ 10 хувийг л ярьж байна гэж байгаа учраас ажил хийж байгаа хүний үгийг сонсох хэрэгтэй. Нэг зүйлийг онцолж хэлье. Бид өмнө 2013 онд саарал жагсаалтад орсон. 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд УИХ-ын долоо орчим гишүүн Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль санаачилж, сонгуулийн өмнө батлагдсан. Энэ хуульд гадныхан маш их дургуйцсэн. Зах зээлийн хэвийн эдийн засгийн харилцааг байхгүй болгосон. Энэ хууль гарахад эдийн засаг 17 хувийн өсөлттэй, гурван тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан. Сонгуулийн дараа хөрөнгийн хомсдол үүсч, энэ хуулиас болж гадаадын хөрөнгө оруулагчид гарч эхэлсэн. Ингээд 2013 онд саарал жагсаалтад орсон. Түүний дараа 2013 оны наймдугаар сард ээлжит бус чуулган хуралдаж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах асуудал яригдаж эхэлсэн. Тэр үед 2012 оны хуулийг хүчингүй болгосон. Тэгээд 2013 оны аравдугаар сард саарал жагсаалтаас гаргасан. Саарал жагсаалт бол гадаадын хөрөнгө оруулалтад, дотоодын бизнестээ хэр зөв хандаж байгаагийн хариулт нь юм. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын үгийг сонсч, ярих хэрэгтэй. Одоо энэ ил яригдаж байгаа асуудал бол өнгөн талын асуудал. Цаад тал нь Монгол Улс сонгож авсан эдийн засгийн байр суурин дээрээ хэвээрээ эсэхэд үнэлгээ өгөөд байгаа. Миний ахалсан ажлын хэсэг ажлаа хийсэн. Өнгөрсөн жил хүмүүс явуулсан ороогүй. 2017 онд үнэлгээ хийгдэж, 40 заалтаас 35 нь биелээгүй байна гэж үнэлгээ хийсэн. Ажилласаар энэ жил 40 заалт, 11 зорилтын дөрөв нь сайн биш байна гэсэн үнэлгээ өгсөн. Саарал жагсаалтад оруулсан ч ямар нэг хязгаарлалт тавиагүй. Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамаатай хөрөнгө хураах асуудлыг хийхгүй байна, хөрөнгө хураагаагүй гэсэн хоёр асуудлыг хэлээд байгаа юм. Хэвлэлийхэн энэ асуудалд маш болгоомжтой асуудал шүү.

-Хоёрхон хүнд хариуцлага тооцоод асуудал шийдэгдэх үү?

-Ерөнхий бодлогод том өөрчлөлтөө эргэж харахгүй зүйл бий. Хүний хөрөнгөд халддаг, гадаадын хөрөнгө оруулалтыг хясдаг, дуртай үедээ очиж хүч хэрэглэж, үйлдэл хийдэг гэх мэт болгоомжлох зүйлс бий. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт ялгаагүй чөлөөлт зах зээлийн зарчмаа барьж чадах эсэх асуудалд хариулт өгөх гээд байна.

-Авлига албан тушаалтанд хариуцлага тооцохгүй байгаа нь саарал жагсаалтад орох шалтгаан болсон гэж яриад байгаа шүү дээ?

-Хөрөнгө хураах үйлдэл хийхгүй байна гэж байгаа юм. Би энэ ажиллагаанд оролцдоггүй. Энэ бол өнгөн талын асуудал шүү. Ер нь бол сонгож авсан замдаа үнэнч байж чадах уу гэдэг чинь асуудал болоод байна. 1990 онд ардчилсан нийгмийг сонгож авсан, одоо үүгээрээ явах уу, хаалттай нийгэм рүүгээ явах уу гэдэг асуудал яригдаж байна.

-Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын асуудлаар хуулийн байгууллага, Солонгосын хуулийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа юу?

-Тэр хүний асуудал ойр тойрны хүнд нь маш хүнд байна. Тэр улс өөрсдийн хуулиараа шийднэ. Элчин сайдын яамныхан нь ажиллаж байгаа байх. Ямар асуудал болох юм байгаа юм, харж л байя. Монгол хүн, хүнлэг талаас нь хармаар байна. Солонгосын хууль бол Солонгосын нутаг дэвсгэр гэж үздэг учраас тухайн улс нь л шийднэ. Д.Одбаяр өмгөөлөгч аваад, байцаалтаа өгөөд явж байгаа юм билээ.

-Монголын нэр хүнд унагасан үйлдэл болоод байна шүү дээ?

-Айлын тал асуудлаа шийднэ. Биднээс асуухгүйгээр шийднэ. Ямар ч тохиолдолд Элчин сайдын яам энэ асуудалд анхаарлаа хандуулна. Буруутай, буруугүй эсэх нь хоёрдугаар асуудал. Гол нь Монгол Улсын иргэнийхээ төлөө Элчин сайдын яам ажиллах ёстой. Ажиллаж л байгаа. Энэ асуудлыг жаахан дэвэргэлгүй шийдвэр гарах хүртэл хүлээцтэй хандаж, Монгол хүн гэдэг талаас нь хараасай гэж бодож байна.

-Хууль зүйн байнгын хорооны дарга сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэсэн асуудал яриад байна?

-Ямар ч сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудал байхгүй. Хэрэв чагнасан гэж ярьж байгаа бол баримттай, бодитой гаргаж тавих хэрэгтэй. Би зөндөө бичүүлдэг, гэхдээ би нэг хэвлэл, сэтгүүлчтэй заргалдаж үзээгүй. Та нарыг тагнах ямар ч шаардлага байхгүй.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж