14 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

14 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно

Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар болсон. Эдгээр цогцолборын хоёр нь өнгөрсөн хавар ашиглалтад орсон. Харин үлдсэн 12-ыг 2015 ондоо багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Албаныхны хэлж буйгаар цогцолборын хоёр ч ажил удааширчээ. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолборыг оны дараа ашиглалтад оруулахаар болсон байна. Харин үлдсэн 10 цогцолбор нь ондоо багтаж ашиглалтад орох боломжтой болжээ.

Цогцолборын хувьд 180 хүүхдийн бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэгээс бүрдэнэ. Эдгээр цогцолбор ашиглалтад орсноор цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг нэмж бүртгэх боломжтой болно. Гэхдээ одоогоор бүртгэлийн ажил эхлээгүй гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байна. Сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орсны дараа хамран суралцах тойргийг тодорхойлох юм. Үүний дараа тойргийнхоо хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт шинээр бүртгэх аж.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж