Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн Төхөмийн хөндий гэдэг газарт өчигдөр /2019.11.07/ зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос тус аймгийн Замын-Үүд сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан Тоёота Камри загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдсон байна. Машинд таван зорчигч явсан бөгөөд азаар хүний амь эрсдээгүй аж.
Ослын тухай дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт 14.21 цагт иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиж, автомашины төмөр хийцэд хавчуулагдсан 60 настай эрэгтэй Б, 52 настай эмэгтэй О, 56 настай эрэгтэй Г, 47 настай эрэгтэй Я, БНХАУ-ын иргэн 67 настай эрэгтэй Н нарыг гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ