УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлаар МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах горимын санал гаргаж байна” гэснийг УИХ-ын дарга хүлээн авч, тав хоногийн завсарлага өглөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс саарал жагсаалтад оруулсны хариуцлагыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар хүлээн ёстой хэмээн чөлөөлөх хүсэлт гаргасныг байнгын хороо хэлэлцэж, дэмжээд байсан юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ