"Агаарын бохирдлыг бууруулахад хэсгийн ахлагч нарын оролцоо" сэдэвт сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

"Агаарын бохирдлыг бууруулахад хэсгийн ахлагч нарын оролцоо" сэдэвт сургалт боллоо

"Агаарын бохирдлыг бууруулахад хэсгийн ахлагч нарын оролцоо" сэдэвт сургалт боллоо

СХД-ийн хэсгийн ахлагч нар "Агаарын бохирдлыг бууруулахад хэсгийн ахлагч нарын оролцоо" сэдэвт сургалтад хамрагдаж байна БОАЖЯ, ОББҮХ, АХБ-аас хамтран хэрэгжүүлж буй Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх кампанит ажлыг эхлүүлсэн. Кампанит ажлын хүрээнд СХД-ийн 10 хэсгийн 108 хэсгийн ахлагчийг 11 дүгээр сарын 8,9-нд "Агаарын бохирдлыг бууруулахад хэсгийн ахлагч нарын оролцоо" сэдэвт сургалтад хамруулж байна.

Хэсгийн ахлагч нар энэхүү сургалтаар Агаарын чанарын индексийг тайлж унших чадварт суралцаж, төр засгийн зүгээс агаарын бохирдлын чиглэлээр хийж буй ажлуудын мэдээллийг авах юм. Мөн "Тавантолгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй танилцан, эрүүл мэндээ агаарын бохирдлоос хэрхэн хамгаалах, иргэдтэй хэрхэн харилцах талаарх илтгэлүүдийг сонсов.

Төрийн иргэний хооронд гүүр болон ажиллаж буй хэсгийн ахлагч нартаа амжилт хүсэе.

Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе!

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж