Олон Улсын Монгол судлалын холбооны Азийн III хурал БНСУ-ын Үндэсний музейд өнөөдөр /2019.11.08/ эхэлж байна. Тус хуралд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл бусад төлөөлөгчдийн хамт оролцож байгаа юм. Энэхүү хуралд дэлхийн 10 гаруй орны 69 судлаач зургаан салбарт хоёр өдрийн турш илтгэлээ хэлэлцүүлэх аж.
Олон улсын Монгол судлалын холбоо анх 1959 онд сууриа тавьж, 1972 онд Байнгын хороо, 1987 онд бие даасан байгууллага болж байгуулагдсан. Энэхүү холбоо нь монгол судлалын бодлого, үйл ажиллагаа, мэдээлэл, эрдэмтдийн харилцааг зохицуулах үүрэг бүхий цорын ганц байгууллага юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ