"Их тайга" цайнаас мөөгөнцөр илэрлээ

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

"Их тайга" цайнаас мөөгөнцөр илэрлээ

"Их тайга" цайнаас мөөгөнцөр илэрлээ

“Хөвсгөл их тайга” компанийн үйлдвэрлэсэн цайнаас хөгц мөөгөнцөр илэрсэн тул тус компанийн үйлдвэрлэдэг зургаан нэр төрлийн цайг зах зээлээс татан авч байна.

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн албан бичгийн дагуу Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо Малчны гудамжинд байрлах “Хөвсгөл их тайга” ХХК-д шалгалт явуулжээ. Шалгалт явуулах болсон шалтгаан нь 2018 оны есдүгээр сарын 16, 23-26-нд үйлдвэрлэсэн зургаан нэр төрлийн цайнд хөгц, мөөгөнцөр /aspergillus болон penicillium/ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн болон шинжилгээний дүнг засварласан талаарх мэдээлэл тус байгууллагад ирсэн байна.

Шалгалтын хүрээнд “Хөвсгөл их тайга” ХХК-ийн  түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулж, дээр дурдсан хугацаанд үйлдвэрлэсэн зургаан нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаа үйлчилгээний газруудаас татан авалт хийлгүүлж байгаа аж. Мөн тус зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж