"Д.Одбаярт тавьсан хилийн хориг цуцлуулах хүсэлтийг Солонгосын хуулиар зохицуулна" | News.MN

"Д.Одбаярт тавьсан хилийн хориг цуцлуулах хүсэлтийг Солонгосын хуулиар зохицуулна"

"Д.Одбаярт тавьсан хилийн хориг цуцлуулах хүсэлтийг Солонгосын хуулиар зохицуулна"

"Д.Одбаярт тавьсан хилийн хориг цуцлуулах хүсэлтийг Солонгосын хуулиар зохицуулна"

УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайд нарыг томилсон, Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар Гадаад харилцааны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгээс тодрууллаа.


-УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайд нарыг томиллоо. Одоо хэдэн Элчин сайд томилох үлдсэн бэ?

-Гишүүдийн зүгээс энэ удаад томилогдсон Элчин сайд нарыг мэргэжлийн хүмүүс байна гэдгийг хэлж байна. Одоогоор хэд, хэдэн газар Элчин сайд, Консулын газрын дарга нарыг томилох асуудлыг ойрын хугацаанд оруулж ирэхээр ярилцаж байна.

-Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр даргыг Монголд нь авчрах асуудлаар Гадаад харилцааны яамны зүгээс ямар харилцаа холбоо, зохион байгуулалтын ажил хийж байна вэ?

-Одоогоор 10 хоногийн хилийн хориг тавьж, гадуур байцаагдаж байгаа. Тухайн хүн өөрөө хилийн хориг цуцлуулах санал тавьж болно, тухайн улсын хуулиар зохицуулагдана.

-Монгол Улсын иргэд гадаадад явж байхдаа гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Гадаад харилцааны яам хариуцдаг. Д.Одбаяр даргын хувьд ямар нэг арга хэмжээ авах уу?

-Д.Одбаяр даргын хувьд тухайн улсын нутаг дэвгэр дээр шалгаж байна. Хэрэг нь шийдэгдээгүй, эцсийн байдлаар гэм буруутай эсэх нь тодорхой болоогүй. Монгол Улсын хувьд гэмт этгээд нь тодорхой болсон, гэмт хэрэг үйлдсэн, ял эдэлсэн иргэдийг нутаг руугаа татах Ялтан шилжүүлэх хэлэлцээр байдаг. Ялтан шилжүүлэх гэрээтэй улсуудад энэ асуудал хамааралтай.

-Олон улсын хуулиар төрийн өндөр албан тушаалтан гэдэг утгаараа асуудал өөрөөр шийдэгдэх боломж бололцоо байна уу?

-Олон улсын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар гадаадад явахдаа тусгай эрх ямба эдэлдэг. Мөн тухайн оронд сууж байгаа дипломатаар ажиллаж байгаа хүнд суугаа орны зүгээс дипломат дархан эрх эдэлдэг. Мөн НҮБ буюу олон улсын байгууллагад суугаа Монгол Улсын болон гаднын төлөөлөгч дипломат эрх ямба эдэлдэг.

-Хөх хот дахь дэд консул аваарт орсон гэсэн мэдээлэл байна?

-Сайншандад явж байгаад осолд орсон бөгөөд биеийн байдал нь харьцангуй гайгүй байгаа.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 10 цагийн өмнө 64.119.22.214

Солонгосын хуулиар л шийдвэрлэгдэнэ гээд тайлбарлаад байхад өөр юм бичээд байх юм. Солонгосчууд тэндээ хэрэг үүсгэсэн хориг тависан манай улс оролцох боломжгүй. Даваасүрэн гэж энэ залуу боловсролтой мэдлэгтэй юм аа. Зөв тайлбарлаж хэллээ.

Avatar

Зочин 2019-11-08 103.229.120.208

Тэр бичлэгийг нь харж байгаад хайрт уба нартаа итгээч тэнэг хүн чанаргүй малуудаа

Avatar

Зочин 2019-11-08 64.119.21.215

б**с барих нь тусгай эрх ямбанд нь ордог бхаа

Avatar

Зочин 2019-11-08 202.126.89.89

Угаасаа албан тушаалын хойноос яаж ч мэдэх шаар байгаа юм. Ёстой хогийн шаар. Яаманд байхдаа Энхцэцэг гээд яаж завхайрч байсныг яамныхан мэднэ. Одоо Батчулуун руу чихээд хуурай гарах гэж оролдож байгааг нь хараач.

Avatar

Зочин 2019-11-08 66.181.177.237

Энэ хулгайчаас болж Солонгост байгаа зорчсон олон жирийн Монголчууд дорд үзэгдэж хохирол амсахаар боллоо.

Avatar

janhuu uhna gahai 3 ogtsor. 2019-11-08 192.82.71.244

Ямар ард түмэн байна, яг тийм төр байдаг гэдгийг Монголчууд Солонгосчуудаас харж авцгаа. Сөүл хотын төв тойргийн шүүх Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг тус улсын тагнуулын байгууллагын төсвөөс 3.3 тэрбум вон ($2.9 сая) хувьдаа завшсан, 2016 оны парламентын сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигчдийг сонгоход зүй бусаар нөлөөлсөн гэж дүгнэж Пак Гын Хэд нийтдээ 32 жилийн хорих ял өгсөн. Хэрвээ ялаа бүрэн эдэлбэл 98 насандаа суллагдахаар байгаа. Гэтэл Монголд Төмөр замаас 280 сая долла

Avatar

Зочин 2019-11-08 183.81.171.2

Өөрөө ажлаа өгч байгаад шалгуулчих зориг зүрх байхгүй л юм байхдаа

Avatar

Зочин 2019-11-08 103.206.195.52

Одбаяр ч Монголыг ёстой нэг шившиг болголоо доо. Одоо түүнийг ашигт малтмалын компаниудаас авсан авлигын хэргээр нь шалгах хэрэгтэй. Хүмүүс хэдийг авсан бол гэж яриад байна лээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж