Зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

Зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээ хийжээ

Зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээ хийжээ

Төрийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох стратеги боловсруулахад нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн сангийн Хотын засаглал төсөл (UGP) болон Швейцарын хөгжлийн агентлагийн захиалгаар Монголын Хараат бус судалгааны хүрээлэн зорилтот бүлгийн иргэдийн дунд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээ хийжээ. Уг үнэлгээний үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын  асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кунинг, нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албаныхан болон 9 дүүргийн жендэр хариуцсан мэргэжилтнүүд оролцов.

Энэхүү судалгаа нь зорилтот бүлгүүдийн хувьд хорооны түвшинд төрийн үйлчилгээг хүртэхэд учирч буй бэрхшээл, тэдний сэтгэгдлийн талаар эмпирик тоон мэдээллээр хангаж байгаагаараа, мөн иргэдийн болон төрийн үйлчилгээ талаас нь авч үзэх шаардлагатай хүчин зүйлүүдийг тодорхойлж өгснөөрөө онцлог гэдгийг  Монголын Хараат бус судалгааны хүрээлэнгийн албаныхан дурдлаа. Судалгаанд нийслэлийн  7  дүүргийн 11 хорооны гэр хорооллын 385 иргэн, 74 төрийн албан хаагч оролцжээ.

Судалгааны үр дүнд төрийн захиргааны байгууллагын үйлчилгээний жендэрийн мэдрэмж нь засаглал болон төрийн үйлчилгээг хүргэх загвар механизмын хувьд хамгийн сул байгааг тогтоосон гэж албаныхан хэлэв. Мөн зорилтот бүлгийн иргэдийн олонх нь  төрийн захиргааны үйлчилгээ хүрэлцээтэй байдаг, төрийн албан хаагчдын хандлага, харилцаа сайн хэмээн үнэлжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмж муу хүрдэг гэж дүгнэжээ.Хэлэлцүүлгийн төгсгөлд нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт уг судалгаанаас гарсан үр дүн, зөвлөмжийг  тусгахаар болжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж