“Говь” комбинатыг байгуулахад оролцсон Р.Баттогтох Японы одонгоор шагнагдана

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

“Говь” комбинатыг байгуулахад оролцсон Р.Баттогтох Японы одонгоор шагнагдана

“Говь” комбинатыг байгуулахад оролцсон Р.Баттогтох Японы одонгоор шагнагдана

Япон улсын Засгийн газар Рэйвагийн нэгдүгээр оны намар одон гардах гадаад иргэдийн нэрсийг 2019 оны арваннэгдүгээр сарын 3-нд зарлалаа. Энэ дунд Монгол улсын иргэн Раднаагийн Баттогтох багтсан байна.

Р. Баттогтох нь Японы Засгийн газраас 1977 онд Монгол улсад анх удаа хэрэгжсэн Хөгжлийн албан ёсны тусламж болох “Говь ноолуурын үйлдвэрийг барьж байгуулах” буцалтгүй тусламжийн төсөлд орчуулагчаар ажиллан, түүний дараа Монгол улсын их сургууль, “Их Монгол” дээд сургуульд япон хэлний багшаар ажиллах хугацаандаа япон хэлийг заан сургаж, Монгол дахь Япон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Япон-Монголын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх болон япон хэлний боловсролын хөгжилд оруулсан алдар гавьяаг нь үнэлэн “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнахаар болсон байна.

Эх сурвалж: Улаанбаатар дахь Япон улсын ЭСЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж