СИНЬХУА: Сүлжээний залилангийн хэрэгт холбогдсон 759 сэжигтнийг хүлээн авав | News.MN

СИНЬХУА: Сүлжээний залилангийн хэрэгт холбогдсон 759 сэжигтнийг хүлээн авав

СИНЬХУА: Сүлжээний залилангийн хэрэгт холбогдсон 759 сэжигтнийг хүлээн авав

СИНЬХУА: Сүлжээний залилангийн хэрэгт холбогдсон 759 сэжигтнийг хүлээн авав

Синьхуа агентлагийн мэдээ:

Хятадын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны мэдээлснээр, Хятад, Монгол хоёр орны хил дамнасан сүлжээний гэмт хэрэгт хамтран цохилт өгөх тухай нийтлэг ойлголтын дагуу Монгол Улсын хууль сахиулах байгууллага сүлжээний залилангийн гэмт хэрэгт холбогдсон Хятадын 800 шахам сэжигтнийг баривчилж, тэдний 759 иргэнийг Хятад улсад хүлээлгэн өгсөн байна.

Арваннэгдүгээр сарын 7-ны 12:00 цагт Хятадын НАХЯ-ны шийдвэрээр ӨМӨЗО, Жянсү мужийн НАХ байгууллага эдгээр сэжигтнийг галт тэргээр Наньжин хотод хүргүүллээ.

Энэ бол Хятадын НАХЯ болон олон улсын цагдаагийн хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллаж, сүлжээний залилангийн гэмт хэрэгт холбогдсон хамгийн олон сэжигтнийг баривчилсан хэрэг бөгөөд тэднийг баривчилснаар энэ төрлийн гэмт хэрэгт хүчтэй цохилт болсон юм.

Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам /НАХЯ/-ны албаны хүн хэлэхдээ "Хилийн чанадад гарч буй сүлжээний залилангийн гэмт хэрэгтэй холбогдуулан ойрын жилүүдэд Хятадын НАХЯ орон нутгийн Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага, Камбож, Филиппин, Лаос зэрэг орны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, сүлжээний залилангийн 11 удаагийн гэмт хэргийн 1,336 сэжигтнийг баривчлан улсдаа авчирснаар хилийн чанадад сүлжээний залилан хийдэг гэмт хэрэгтнүүдэд хүчтэй цохилт өгсөн юм.

Үүний улмаас гэмт хэрэгтнүүд орогнох цэгээ Зүүн Өмнөд Азиас өөр бүсэд шилжүүлээд байна. Энэ удаад Хятад, Монгол хоёр орон хамтран сүлжээний залилангийн гэмт хэрэгт цохилт өгснөөр гэмт хэрэгтнүүдийн хилийн чанадад орогнох орон зайг улам хумьж чадлаа" гэжээ.

Эх сурвалж: mongol.cri.cn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-08 146.115.163.21

Haha. Mongold bhdaa tolgoi n ihee gedger bsiin. End bur shambiichij

Avatar

Зочин 2019-11-08 202.131.245.243

баабарын Электорат хөдөлгөөний 759 хятад тролл бүр нурмайчихжээ? кккккккккк

Avatar

Уншигч 2019-11-08 79.237.253.42

Монголчууд сайндаа биш хятадууд хил дамжсан гэмт хэргүүдтэй тэмцдэг учир энэ олон хятадуудыг баривчилсан байна. Хятадын хуулийн байгууллага мундаг юм аа.

Avatar

Baidi 2019-11-08 202.126.88.145

Манай цагдаа тагнуул сайн ажиллаа баяр хүргэе гэхдээ энэ хүмсийг зөөж тээвэрлэх вагонд суулгаж байгаа байдал маш их учир дутагдалтай зохион байгуулалт сүр хүч муутай байсан шүү анхаараарай билээ

Avatar

Жаахан хүүхдүүд байна ш дээ 2019-11-08 202.21.100.210

Монгол хятадын цагдаа нарын хувцас ялгаа алга. Бөөсөнд хутга гэгчээр баахан хүүхдүүдэд сүрийг үзүүлэх юм даа /Яг ямар учиртай юм болоод байгаа нь тодорхой бус/ Яагаад нэг хүүхэдтэй улсын өсвөр насны хүүхдүүд олноороо Монголд баривчлагдах болов???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж