Л.Баттуяа: Хүүхдүүд уран зургаар өөрийнхөө ертөнцийг харууллаа | News.MN

Л.Баттуяа: Хүүхдүүд уран зургаар өөрийнхөө ертөнцийг харууллаа

Л.Баттуяа: Хүүхдүүд уран зургаар өөрийнхөө ертөнцийг харууллаа

Л.Баттуяа: Хүүхдүүд уран зургаар өөрийнхөө ертөнцийг харууллаа

Хүүхдийн урлан бүтээх төвд олон улсын  хүүхдийн “Байгал говь” гар зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Эрхүү хотын дөрвөн тусгай сургуулийн  сурагчдын 50 бүтээл, 25 дугаар сургуулийн сурагчдын 40, Хүүхдийн урлан бүтээх төвийн сурагчдын 10 бүтээлийг дэлгэсэн байв. Хоёр өдөр үргэлжилсэн үзэсгэлэнд орос хүүхдүүд Монголын говь, үлэг гүрвэлийг, харин монгол хүүхдүүд Байгал нуурыг дүрслэн зуржээ. Эрхүү хотын  ХХ тусгай сургуулийн багш, “Байгал говь” гар зургийн төслийн ерөнхий зохион байгуулагч Татьяана Викторовна Ощенкова “Энэ төслийг хэрэгжүүлснээр хүүхдүүдийн бүтээлч сэтгэхүй, танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэхийг зорьсон. Монгол хүүхдүүд Байгал нуурыг нүдээрээ болон интернэт, телевиз  эсвэл ямар нэгэн өөр бусад зүйлээс хараагүй ч төсөөллөөрөө ингэж сайхан зурсан нь таалагдаж байна. Мөн үзэсгэлэнд бүтээл нь тавигдсан хүүхдүүдийн дотор зурах авьяастай олон хүүхэд байна” гэсэн юм. Энэ үеэр үзэсгэлэнд уран бүтээлээ ирүүлсэн хүүхдүүдийг урамшуулж зохион байгуулагчдын зүгээс гарын бэлэг гардуулсан юм. Олон улсын хүүхдийн үзэсгэлэнд “Байгал нуур” зургаараа оролцсон  XIV сургуулийн 6А ангийн сурагч М.Сүйжин “Зурагаа ангидаа зурсан. Манай ангийн багш Н.Мөнхтуул намайг зурагаа зурахад их тусалсан. Үзэсгэлэнд оролцсон орос хүүхдүүдийн сэтгэлгээ нь бүгд адилхан. Гэхдээ тухайн хүүхэд үзэл бодлоо зургандаа буулгаж байгаа учраас өөр байх” гэж байлаа. Гар зургийн үзэсгэлэнгийн нээлтээр уралдаанд оролцсон хүүхдүүдээс гадна төслийг дэмжиж оролцсон багш нарыг шагнаж урамшууллаа. Үзэсгэлэнд оролцсон орос хүүхдүүд динозавр, монгол гэр, говийн айлыг  зурсан нь анхаарал татаж байснаас гадна яг амьд мэт зурсан нь хүүхдүүд уран бүтээлдээ сэтгэлээ шингээж зурсныг илтгэнэ. Харин монгол хүүхдүүд төсөөллөөрөө зурсан Байгал нуурыг олон янзаар зуржээ. Тухайлбал, нуурнаас мандаж буй нар, нуурт хөвж байгаа усан онгоц, ой мод, нуурын эрэгт барьсан орос маягийн шовгор бөөрөнхий оройтой байшингаас гадна нуурын уснаас ууж байгаа бугыг дүрслэн зурсан байв. Энэ уралдаанд оролцсон Э.Мөнхсүлд “Уралдаанд Байгал нуурт усан онгоц хөвж байгаа бүтээлээрээ оролцсондоо сэтгэл их өндөр байна. Орос хүүхдүүд динозавр их гоё зурсан нь надад таалагдсан” гэв. Тусгай сургалттай XXV сургуулийн багш Б.Батмөнх “Хүүхдүүд зураг зурснаар  төсөөлөн бодох чадвар нь хөгжих, тодорхой нэгэн хөдөлмөрийн дадал чадвартай, орон зайн баримжаатай болох, биеийн үе мөчний хөгжлийг чангаруулдаг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд их хэрэгтэй” гэж онцолсон юм. Түүнээс гадна энэ төсөлд оролцсон Чойжин ламын музейн сан хөмрөгч Л.Баттуяа “Энэ бол дахин давтагдагшгүй ертөнц. Хэдийгээр энэ хүүхдүүд хөгжлийн өөр ондоошилтой ч гэсэн уран бүтээлээрээ өөрийн давтагдашгүй ертөнцийг харуулж чадлаа. Мөн Монголын говь, динозаврыг зурж чадтал нь хүүхдүүддээ тайлбарлан, мэдрүүлж өгсөн багш нарын хичээл зүтгэл надад таалагдаж байна” гэв.  Гурван шатлалтай явагдах “Байгал говь” гар зургийн үзэсгэлэн энэ сарын 26-нд Динозаврын музейд  дахин гарах ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж