Шуурхай албаны УАЗ Пургон автомашин гардуулж өглөө | News.MN

Шуурхай албаны УАЗ Пургон автомашин гардуулж өглөө

Шуурхай албаны УАЗ Пургон автомашин гардуулж өглөө

Шуурхай албаны УАЗ Пургон автомашин гардуулж өглөө

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шуурхай албаны УАЗ Пургон автомашиныг гардуулан өглөө.

Уг машиныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы дэмжлэгээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст олгосон. Налайх дүүрэг нь ой, хээр, тал хосолсон онцлогтой газар нутагтай учир Онцгой байдлын хэлтсээс ой хээрийн түймэр унтраах, үер усны болон эрэн хайх аврах ажиллагааны дуудлага зонхилдог . Иймд үүрэг гүйцэтгэхэд туулах чадвар сайтай автомашинтай болсон нь ач холбогдолтой юм. Автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-08 209.23.134.46

Чойжоо одоо цадах болоогүй юу.

Avatar

Иргэн 2019-11-08 202.21.124.22

Пургон биш Фургон гэж бичнэ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж