Барилгын талбайд гал түлсэн зөрчилд торгууль ногдууллаа | News.MN

Барилгын талбайд гал түлсэн зөрчилд торгууль ногдууллаа

Барилгын талбайд гал түлсэн зөрчилд торгууль ногдууллаа

Барилгын талбайд гал түлсэн зөрчилд торгууль ногдууллаа
smart

2019 оны 11 дүгээр сарын 06 өдөр Нийслэлийн шуурхай албаны төв штабын утсанд иргэн С.Наранхүүгээс ирүүлсэн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 222 хорооллын барилгын талбай дээр гал түлж утаа гаргасан гомдол мэдээллийн дагуу Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн шуурхай штабтай хамтран газар дээр нь хяналт шалгалт хийхэд шөнө хүйтэн хоносон учраас дулаацах,барилгын бетоныг хөлдөөхгүй байх зорилгоор “Ногоон гандирс” ХХК-ийн талбайн даамал Р.Гантулга барилгын дээвэр дээр гэрээсээ шахмал түлш авчирч гал түлсэн болох нь тогтоогдлоо.

Энэ нь Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан А/433-А/820 тоот тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу Р.Гантулгад 300 нэгжийн торгууль ногдуулан барагдуулж, албан даалгавараар хугацаатай үүрэг өгч ажиллалаа.

ЭХ СУРВАЛЖ: ХУД

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-08 103.14.37.8

Иргэн ………. – с гээд нэрийг нь биччихдэг гэнэ, нэрийг нь нууцалдаг биз дээ.

Avatar

Юу ч ойлгосонгүй 2019-11-08 202.21.100.210

Нөгөө утаагүй шахмал түлшнээс нь утаа гараад байсан хэрэг үү? Даараад дулаацах гэсэн чинь торгуулсан болж байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж