Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс түлэхийг хориглоно | News.MN

Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс түлэхийг хориглоно

Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс түлэхийг хориглоно

Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс түлэхийг хориглоно

Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийн байдалд   байнгын хяналт шалгалт хийгдэж байна.

Шалгалтаар Хан-Уул дүүрэг  18-р хороо Ногоон гацуурт ХХК,  3-р хороо Эко асфальт ХХК, 3-р хороо  Алтайн гацуурт ХХК, 11-р хороо иргэн Алтанчимэг, Агаарын чанарыг сайжруулах II бүсэд түүхий нүүрс түлж  түлж халаалтаа шийдвэрлэж байгаа нь  Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.2 дах заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаал захирамжаар баталсан Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын 2 дугаар зүйлийг тус тус зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын   дагуу  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

ХУД  4-р хороо иргэн  Ц. Дуламжав, 6-р хороо  иргэн Ү.Цэвээнээ , 10- р хороо иргэн Г. Оюунчимэг  нар нь  өмнө оны үлдэгдэл түүхий нүүрс хадгалж байснаа мэдээлэн ирсэнд зохих арга хэмжээ авч ажиллаж байна.

Цаашид  иргэд аж ахуйн нэгж байгууллагууд  агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг ханган ажиллах , агаарын чанарыг сайжруулах бүсэд буюу  хотын төвд түүхий нүүрс түлэхгүй байхыг АНХААРУУЛЖ БАЙНА.

ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЖ , УТАА ГАРГАЖ,  АГААР ОРЧИН БОХИРДУУЛЖ БУЙ ДУУДЛАГЫГ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012  шуурхай албаны утсаар, 98807012 Нийслэлийн шуурхай штаб, 83120466  Хан –Уул дүүргийн шуурхай штабын утсаар тус тус авч байна.

                 ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-11-08 202.21.124.22

Ганц түүхий нүүрс биш мод цааснаас бусад зүлсийг нэмж оруулж журамлаач. Гандангийн гэр хороолол гэж заваарсан газар байна. Ажил уруугаа алхахаар яалт ч үгүй дундуур нь явж таарах юм. Тэнд илэрхий утаа гарч байгаа яндан маш олон байна. Юу түлээд байгаа юм мэдэхгүй. Гандан хавийг шалгаач ээ! Шахмал түлшний утаа бол илт харагдахгүй гэсэн биз дэ?

Avatar

zochin 2019-11-08 203.91.115.253

Зургийг нь тавивал яасын бэ, яг ямар байшин, айл, гэр, хэн гэдэг хүн биднийг хордуулсаар байгааг мэдэж авъя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж