Ерөнхий сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав | News.MN

Ерөнхий сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

Ерөнхий сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

Ерөнхий сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

Дорнод аймагт томилолтоор ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбайгаас газрын тос олборлож байгаатай танилцав. Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар эрчимтэй ажиллаж байгаа энэ үед тус компанитай цаашид хэрхэн хамтран ажиллах болон олборлолтын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар ярилцав.

“Петро Чайна Дачин Тамсаг” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш буюу 2005 оноос хойш 7.5 сая тонн газрын тос олборлоод байна.  19 дүгээр талбайгаас олборлосон тосоо Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, Тамсаг 21 дүгээр талбайнхыг Баянхошуу боомтоор экспортолж байна. Оргил үедээ буюу 2015 онд нэг сая тонн давж байсан олборлолтын хэмжээ сүүлийн жилүүдэд 800 мянган тонноос дээш байгаа талаар компанийн удирдлага танилцуулав. Тус компани газрын тосоо боловсруулж, шатахууны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах Засгийн газрын зорилтын хүрээнд олборлолтоо нэмэгдүүлж, шинээр байгуулагдах үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой гэлээ.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанид хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулав. Химийн аюултай хог хаягдлын хадгалалт, хаягдал шингэнийг байгальд аюулгүй болгох, бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна.

Тухайлбал газрын тосонд рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, компани болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд гаалийн татвараас чөлөөлөгдөж байгааг өөрчлөх, гадаад ажилчид Монгол Улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болгох хэрэгтэй гэжээ.

Дотооддоо газрын тосоо боловсруулж хэрэгцээгээ хангахад “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн оролцоо их гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Ерөнхий сайд өнөөдөр Дорнод аймаг дахь Зүүн бүсийн эрчим хүч түгээх станцад ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-08 202.126.89.241

Хүрэлсүх ямар нүүрээрээ Дорнодод ирж бн аа.сүүлийн 3 жил энэ аймагт юу ч хийгээгүй.Дагаж яваанууд нь бүтэхгүй гарууд энхамгалан болорчулуун.Худлаа солиороод ирнэдээ хошгоруулж дэмий тэнэж явах шив.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ОДООНООС АНХААРАХ ХОЁР АСУУДАЛ 2019-11-08 66.181.178.225

Манай төр засгийн удирдлага дараах хоёр асуудлыг одооноос сайн судалж суурийг нь зөв тавихад анхаарахыг зөвлөж байна1/Таван толгой Зүүн баянгийн төмөр замаар ямар ачааг хэнд арилжихаар зөөх юм, худалдан авагчийн баталгаа байна уу гэдэг асуудал..Нөхөн үржихүй энэ тэр яриа бол хүүхдийг чихрээр хуурдаг шиг л сонсогдож байна шүү. 2/Дорноговийн нефтийн үйлдвэрийн түүхий эдийн баталгаа байна уу гэдэг асуудал.ТООЦОО СУДАЛГАА ТААРУУ ТӨР ЗАСГИЙН АЛИВАА ШИЙДВЭР ХОЖМЫН ӨДӨР МУУ ҮР ДАГАВАР НЬ ГАРНА ШҮҮ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж