"Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг арай ч яллахгүй байх гэж бодож байсан" | News.MN

"Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг арай ч яллахгүй байх гэж бодож байсан"

"Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг арай ч яллахгүй байх гэж бодож байсан"

"Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг арай ч яллахгүй байх гэж бодож байсан"

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш хөвөрсөн "60 тэрбум"-ын гэх хэрэгт холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноосон. Уг шүүхийн шийдвэр гарсны дараахан нь та намынхаасаа ганцаараа дуугарсан. Өнөөдрийг хүртэл намын нөхдөөс нь хэн ч ганц үг ган хийсэнгүй. Таны хувьд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Үнэндээ Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг ял авсныг нь гайхаж байна. “60 тэрбум"-ын гэх хэрэг хэрэгжсэн юм байхгүй. Нэг хүн төлөвлөгөө оруулж ирсэнтэй нь манай дарга, цэргүүд танилцсан, танилцаагүй гэдэг ийм л асуудал яригддаг. Өнөөдөр бодит байдал дээр "60 тэрбум"-ын гэх хэргийн дагуу мөнгө өгөөд ажил, албан тушаалд очсон хүн байна уу гэхээр алга. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин хүртэл хуулийг ингэж хэрэглэдэг болчихсон юм уу гэж Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрт дөрвөн жилийн ял өгсөн хуулийн заалтыг нь гайхаж жиргэсэн байна лээ. Би хуульч хүн биш. Гэхдээ өмгөөлөгчийнх нь өгсөн ярилцлагаас харахад тэднийг яллах гэж ялласан байна лээ. Би тухайн үед арай ч ял оногдуулахгүй байх гэж бодож байтал ялласанд үнэхээр харамссан. Бид цагтаа нэгэн тугийн дор жагсаад ялалт байгуулах ёстой гээд бүгдээрээ л  явж байсан. Тэгээд ч тэр хүмүүс нь холбогдох хариуцлагуудаа хүлээчихсэн. Нийслэлийн дарга, намын хорооны даргаа өгчихсөн, намаасаа хөөгдчихсөн байтал дахиад ял өгч амьдралаар нь тоглож байна. Хууль, шүүхийнхэн тэр өмгөөлөгчийнх нь хэлж байгаачлан ялласан заалтаа эргэж харах байх гэж бодож байгаа.

– “60 тэрбум”-ын бичлэг үнэн, эвлүүлэг биш гэж танай намын цөөнгүй гишүүд хэлдэг. Харин таны эсрэг байр суурьт шалтгаан байна уу?

-Шалтгаан юу байхав дээ. Би “60 тэрбум"-ын гэх хэргийн талаар өнөөг хүртэл байр сууриа илэрхийлж ирсэн. 60 тэрбумын хэрүүл гарч ирэхэд манай намын дарга нар “Энэ хэрэг үнэхээр болсон юм байна” гэж мэдэгдэл хийцгээгээд байхад нь хүртэл би хэлж байсан. Сонсохоороо хэрэг болдог юм уу гээд. Сонгуулийн өмнө болохоор ямар ч хамаагүй үнээр та нар заавал ялалт авчир гэж үүрэгддэг. Энэ мэдээж нам бүрийн л зорилго. Ялангуяа намын даргаар ажиллаж байсан хүмүүсийг харахад намын санхүүг босгоно гэдэг үнэхээр хүнд асуудал байдаг юм байна лээ. Намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлэх гэж зовдог юм шиг. Яавал мөнгө босгож болох уу, яах вэ гээд намынхаа хүн хүний санааг сонсдог. Санхүү босгох санаа оноо олох л гэж тэр Г.Доржзодовын хийсэн схемийг сонссон байх гэж би хувьдаа хардаг.

“НАМЫН ГЕНСЕК ТЭР БИЧЛЭГИЙГ СОНССОН ГЭЖ ХЭЛСЭН. ГЭТЭЛ ӨНӨӨДӨР БИД ХОЁР НӨХРӨӨ ШОРОНД ХИЙЧХЭЭД СУУЖ БАЙНА"

-Та Ц.Сандуйг ял авсны дараа энэ талаар намын удирдлагуудтайгаа уулзсан уу?

-Энэ асуудлаар хоёр ч удаа жиргэсэн. Манай намын удирдлагууд 60 тэрбум үнэн гэж орилсоор байгаад хоёр нөхрөө шоронд хийлээдээ. Албан тушаал эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон нөхдөөсөө ичиж байна гэж. Дараа нь Д.Амарбаясгалан даргад хандаж, чиний хоёр найз, чиний хоёр цэрэг 60 тэрбумын хэрэг үнэн гэж чиний хэлсэн үнэн болж ял авлаа. Бодвол чи хундага тулгаж байгаа байлгүй гэж жиргэснийг манай намынхан бүгд харсан л байлгүй. Харин залуус нь нэгийг бодсон байх.

-Тэгээд л та намынхаа генсек рүү хатуу үг “чулууджээ”?

-Манай намын генсек Д.Амарбаясгалан АТГ-ын гадна “60 тэрбумын хэрэг болсон юм байна, үнэн” гэж хамгийн эхэнд зарласан хүн. Намын генсек хүн ингэж болох уу. Гэтэл Ц.Сандуй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Намын генсек тэр бичлэгийг сонссон гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр бид хоёр нөхрөө шоронд хийчхээд сууж байна. Харамсаж байна. Ингэж хэллээ гээд намайг 60 тэрбумын улаан хамгаалагч, 60 тэрбумын нэг гишүүн нь гэж дайрч давшлах л байх. Би бусдын хэл амнаас айхгүй. Би аливаад нуруутай, жудагтай байх зарчмаар л асуудалд ханддаг. Түүнээс биш урваж, шарвадаг эсвэл дарга харахаараа далдганаж гүйж албан тушаал горьдож явдаг хүн би биш.

Та Ц.Сандуйг сайн мэдэх үү?

-Намын журмын нөхрийн хувиар мэдэлгүй яахав. Гэхдээ маш дотно явсан гэж хэлэхгүй. Нийслэлийн намын хорооны дарга болсноос нь хойш уулзалддаг, ажил хэргийн холбоотой байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Сандуй “Ажлаа өгье” гээд М.Энхболд дарга бид хоёр дээр орж ирэхэд нь “Зөв өө зөв. Залуу хүн байна, ажил төрлөө өгөөд сургууль соёлын юм бодохгүй юу, тэгж байтал нам боловсон хүчиндээ анхаарах байлгүй” гэж л би зөвлөж байсан.

-Тантай уулзсаных нэг зүйл асуухгүй өнгөрч чадахгүй нь. “М, Х нарын УИХ-ын гишүүд мөрийтэй тоглож байгаад хуулийн байгууллагад баригдсан” тухай мэдээлэл гарсан. “Х”-нь таныг гэсэн таамаг ч бий. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг шиг  нэр холбогдчих уу эсвэл таныг гэж хардах үндэслэл байв уу?

-Мэдэхгүй. Х, М гэсэн хоёр гишүүн мөрийтэй тоглож байгаад баригдлаа гэсэн мэдээллийг харсан. Гэтэл Х нь би болоод явчхаж байна лээ. Намайг ямар нэгэн байдлаар болж бүтэхгүй юмтай холбочих гэсэн л оролдлого гэж харж байгаа. Хуулийн байгууллагынхан тийм юм болоогүй гэж ил зарласан шүү дээ.

-Ер нь та тоглодог уу?

-Хөзөр үү?

-Тоглоомын төрлийн?

-Хөзөр, даалуу гээд Монгол хүний тоглодог тоглоомуудыг амралт, чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө тоглоно оо.

-Мөрийтэй тоглоом тоглож үзээгүй гэж ойлгох уу?

-Казино сонирхож ганц, хоёр удаа орж үзсэн.  Түүнээс биш тоглоод энэ тэр болж байгаагүй. Найз нөхдүүдтэйгээ хөзөр, шатар тоглож тархи толгойгоо амраахыг мөрийтэй тоглоом гэхгүй бол өөрөөр тоглож байсангүй ээ. Аав маань надад эр хүн  мөрийтэй тоглоомоос хол яваарай гэж захисныг нь би байнга санаж явдаг.

-Жил бүр төсвийг хуулийн хугацаанд нь амжуулах гэж хэлэлцүүлгүүдийг яаруу хийдэг. Арваннэгдүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсвөө баталж таарна. Харин үр дүнд ямар чанар гарав гэдэг л чухал. Та ирэх оны төсвийг хэр өөдрөг харж байгаа вэ?

-Өөдрөг төсөв болсон гэж гишүүд бүр л ярьж байгаа. Сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдэг утгаараа шүүмжлэл байнга дагуулдаг. Ирэх оны төсөвт орлогоо хэт өөдрөг төсөөлсөн тал бий. Алдагдлаа бууруулж, хөрөнгө оруулалтын бодлогуудаа эргэж харах шаардлагатай гэж би саналаа хэлж байгаа. 2021 оноос эхлэн гаднын том өр, зээлүүдийг төлж эхэлнэ. Үүнд бэлтгэж наана нь дэмий зүйлд хөрөнгө зарцуулж байхаар ганц хоёр сая ам.доллар ч байсан хямгадаж байвал хэрэг болохсон. Ирэх онд дэлхийн зах зээлд манай гол түүхий эд болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ ямар байх, бидний урагш гаргадаг боомтын чадамжийн хэмжээ ямар байх зэргээ сайтар тооцоолж үзэх ёстой. Хоёрдугаарт, шинээр эхлэх конторын барилгуудад хөрөнгө оруулалтын зардал гаргахаа тэвчих хэрэгтэй гэж санал хэлсэн байгаа. Замбараагүй олон конторын барилгуудад төсөв тавигдсан байна лээ. Ер нь Аудитын байгууллагын гаргасан дүгнэлттэй санал нэг байгаа. 360 тэрбум гаруй төгрөгийн шаардлагагүй хөрөнгө оруулалтууд байна гэж тооцоолсон байсан. Тэгэхээр төсвийг зарлагыг эргэж харах шаардлага зайлшгүй бий.

Ирэх оны төсөвт царцсан, он дамнасан объектуудын хөрөнгө санхүүг шийдэж өгсөн нь сайшаалтай ч зарим засварын өртөг хэт өндөр байх шиг?

-Сангийн яамнаас оруулж ирсэн нэг сайн зүйл нь эхлүүлсэн барилгуудыг бүгдийг нь дуусгах бодлого барьж байгаа нь сайшаалтай. Эсрэгээрээ шинээр барихад хөрөнгө тавьсныг би эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл энэ нь эргээд 2021, 2022 оныхоо төсвийг хүндрүүлдэг. Өөрөөр хэлбэл 5 тэрбум төгрөгийн өртөгтэй конторын барилгад 100 сая төгрөг суулгалаа гэхэд тэр нь дараа дараагийн жилүүддээ хөрөнгө шаардагдана. Сумын төвийн ЗДТГ-уудын байр, багийн төвийн байр, Соёлын төв гээд яривал арай ч дээ гэмээр зарлагууд төсөвт тусгагдсан.

-Үндсэн хуулийн Цэц Ашигт малтмалын хуулийн зарим заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасалдахад хүрэх нөхцөл үүслээ гэдгийг Сангийн сайд хэлж байгаа. Та үүнтэй санал нийлж байгаа юу?

-АМНАТ-аас болж 1.3 орчим их наяд төгрөгийн орлого төсөвт тасарна гэж Сангийн сайдын хэлсэн тоо худлаа биш байх. Яагаад гэвэл бүхэл бүтэн Монгол Улсын санхүүг барьж байгаа яам зөв тооцож олон нийтэд зарласан байх гэж найдаж байна. Энэ тохиолдолд АМНАТ-ын асуудлыг эргэж харахаас өөр гарц байхгүй. АМНАТ-д Засгийн газрын оруулж ирж байгаа байр суурийг нь харна.

-Монголбанк, СЗХ-ны удирдлагыг чөлөөлөх асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар шийдвэрлэнэ. Энэ нь  “бай”- гаа оносон хариуцлагын эзэд мөн үү?

-Хүн солих хүсэл юм уу даа. Хариуцлага тооцох асуудал яригдах нь зөв. Гэхдээ “бай”-гаа онов уу гэвэл эргэлзээтэй. FATF-аас өгсөн зөвлөмжид банкны систем буюу Монголбанктай холбоотой шаардлага байгаагүй. Харин терроризмыг санхүүжүүлэхтэй, Хойд Солонгостой холбоотой асуудал мөн мөнгө угаасан нэг ч хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй тухай болон энэ олон Банк бус санхүүгийн байгууллагуудын хяналтыг сайжруулахтай холбоотой зөвлөмжүүд байсан. Гэтэл шууд л Монголбанк,  Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг чөлөөлөх асуудал сөхөгдсөн нь буруу. Н.Баяртсайхан ерөнхийлөгч “Би ярих юмныхаа 10 хувийг л ярилаа, хаалттай яръя” гэж хэлж байна лээ. Ядахдаа УИХ хаалттайгаар хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгч яаж ажилласан, ямар алдаа гаргасан зэрэг энэ бүхнийг шүүн тунгааж ярилцсаны дараа саарал жагсаалтаас гарахын тулд ийм, ийм ажлууд хийх шаардлагатай юм байна, цаашид бид банк санхүүгийн системийнхээ ажлыг яаж сайжруулах гэдэгт шийдэл олж сургамж авч үлдэх ёстой. Түүнээс биш хүн чөлөөлөх шиг амархан зүйл алга. Үзэгний үзүүрийн ажил. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Засгийн газар энэ чиглэлд юу хийсэн гэдгийг ч ярих хэрэгтэй.

Өнгөрсөн жил чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлах үеэр УИХ-аас баталж өгсөн тогтоолын нэгдүгээр заалтыг би уншиж өгч байсан. Тэр тогтоолд чиглэл тус бүрт үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Энэ тогтоолын хүрээнд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо юу юу хийв гэдгийг шүүлгүйгээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг чөлөөлчихвөл саарал жагсаалтаас гарах юм шиг асуудалд хуумгай хандаж байна.

Хариуцлагын асуудал ярьж байгаа бол Сангийн сайд, ХЗДХ-ийн сайд нарт ч хариуцлага тооцож байж шударга ёсонд нийцнэ гэдгийг олон нийт хэлж байгаа?

-Тийм ээ. Хариуцлагын асуудал хөндсөн бол Засгийн газарт ч хариуцлага ярих хэрэгтэй. Ядаж хаанаа, хэн алдав гэдгийг олж тогтоол шийдвэртээ зааж өгөх ёстой.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

80 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И.Норовжав 2019-11-08 64.119.24.76

Саяхан АН хуралдаж сонгуульд нэр дэвшихийн тулд намдаа 100 сая төгрөгийн хураамж төлөх шийдвэр гаргасан нь МАН -ын Сундуй , Ганбаатар нарын шийтгүүлээд байгаа 60 тэрбумын хэргийн нэг хувилбар мөн. Сонгуулийн дараа хандив өргөсөн хүмүүст өндөр зиндааны эрх мэдэл, цалин хөлстэй албан тушаал өгдөг нь олон удаагийн сонгуулийн дараа хэрэгжсээр ирсэн юм. 60 тэрбум гэдэгээр албан тушаалд очсон гэх хүн одоо болтол тогтоогдоогүй байгаа. Ийм үйлдэл нээлттэй зарлаж байгаа НАМ -ыг шийтгэх хэрэгтэй

Avatar

ХАЯНХЯРВАА АА 2019-11-08 122.201.22.175

20гаран мянган хүн халаад 20 гаран мянган хүн мөнгөөр аваад хэрэгжсэн юм биш үү

Avatar

Зочин 2019-11-08 66.181.161.121

Аргагvй л зангараг зааж МАНАНын гол хамгаалагч 60 тэрбумаа емеерч бна. Энэ бол зангараг байх тэ Хаянхярваа гуай ккк

Avatar

Иргэн 2019-11-08 66.181.191.105

Санаачлагч Доржзодов лаллааар нь гэрч шааааччихсан явж бдаг эмгэнэл юмдаа.

Avatar

Зочин 2019-11-08 202.55.188.44

Төрийн ажил ээлж дараатай удахгүй чи зайлнаа. Хувийн юмаа ярьж байгаа юм шиг л шаахымдаа

Avatar

Зочин 2019-11-08 203.91.115.55

Эд нарын хэрэг хийчихээд гүрийдэг байдал хэтэрлээ.

Avatar

Зочин 2019-11-08 150.129.141.59

Нам гэдэг чөтөрт сүнсээ худалдсан хүний оронцогууд

Avatar

Дархан 2019-11-08 103.212.118.183

Энэ муу гөлөгийг их хурлаас нь буухаар барьж авч зодноо

Avatar

Энхээ 2019-11-08 172.103.254.135

Ийм юм санаачлаад хийх гэж байсан гэдэг чинь маш том асуудал, бас луйвар харинч 4 жил өгсөн гэдэг нь зүгээр л дахиж битгий тэгээрэй гээд толгой г нь илж байгаатай ялгаагүй үүнийг нь
Арай ял өгчихгүй байлгүй гэж ярьж байгаа нь энэ хүнийг ямар тэнэг улс эх орноо гэсэн ямарч сэтгэлгүй гэдэгийг л нотолж байх шиг.

Avatar

bayarsaikhan 2019-11-08 66.181.161.55

Eriin hugarhai shvv. Vlbeger darga dagaj am barisan amitdaas hol uur hvn

Avatar

зочин 2019-11-08 49.0.144.55

60 тэрбумын сүлжээг зохиож, арилжих гэж, санаа нь бүтээгүй Доржзодовт ял өгөөч. шал хийсвэр зүйлд ял оноохоос өөр хийх ажил алга уу,

Avatar

Зочин 2019-11-08 64.119.22.214

хурдан сонгууль болоосой. Энэ нөхрийг харахаас дургүй хүч байна. Гэхдээ иимэрхүү нөхдүүд дараа нь нэг газрын дар захиал хийгээд хороо найруулаад явдаг даа новшшнууд

Avatar

Зочин 2019-11-08 124.158.109.140

МАНАН-д хамаарах хүмүүст ингэж л харагдах нь зүйн хэрэг.

Avatar

Зочин 2019-11-08 202.9.42.176

Жаран тэрбум гэх шал дэмий ярианд арга хэмжээ авсан болж харагдах гэсэн Хүрэлсүхийн захиалгат арга хэмжээ л биз. Өөр юу ч биш. Сонгууль ойртсоны шинж

Avatar

Т.Сахъяа 2019-11-08 66.181.161.96

Сандуй, Ганбаатар нарыг 54 жилээр хорих ял оноосон нь 2016 онд МАН мөнгөөр төр эргүүлж луйвараар төр булааж авсан нь үнэн боллоо шүү дээ. Тэхээр энэ УИХ, ЗГ бүгд худлаа, өөрөөр хэлбэл хүчингүй гэсэн үг. Иймд энэ ИХ,ЗГ даруй тарааж Ардын түр хурал байгуулж төрийг ахин шинээр байгуулах, төр булааж авсан хуйвалдагч нарыг бүгд баривчлан шоронд шомбойлгох хэрэгтэй . Үнэн биз ард түмээн.

Avatar

Зочин 2019-11-08 66.181.161.96

МАН-н удирдлагууд бүгд худалч, хулгайч, хүчиндэгч, б**с илэгч, ЖДҮЧИН, ОФФШОРЧИН зальдагч,Авилгачин, а******н гээд 9 шид нь бүрдлсэн хүмүүс байх юмаа. МАН -н бодлого нь угаасаа ийм бусармаг, ийм учир алдаа гаргасан гишүүдтэй яриад байх юм алга шүү дээ. Энэ идэж уудаг бусармаг юм бүхэн нь намын нь чин бодлого зорилт юм л даа . Тийм учир гишүүд нь намбн бодлогоо хэрэгшжүүлэх гэж ийм бузар юм хийгээд байна Гишүүдийн буруу биш

Avatar

Зочин 2019-11-08 202.126.89.241

Ажил болоогүй, намчин тэнэгүүдийн байж болшгүй хоосон яриа.Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн МАН намын бузар төлөвлөгөө.4 жилийн ял яг таарна.Батаалгаажсан цаасан дээр буусан юм байвал энэ намыг тарааж дарга нарыг нь 20 жил хорих хүнд гэмт хэрэг болно.

Avatar

Зочин 2019-11-08 202.126.89.241

Дээр дооргүй танил тал, мөнгөтэй гаруудыг томилж мөнгө авдаг явдал 2 намд ихээхэн газар авсан унцтай ажил.Энийг 2 тэнэг баагий ажил болно гэж бодсон.Амьдралаас тасархай цагаан захтан намчингууд.Монголд 5 хүн мэдэхэд нууц биш болж нэг нь хэвлэлд өгж ,нэг нь араас нь хутгалдаг.Намбарван дэд сайдын суудлыг зохиож 2000 онд бүгдийг үүдэндээ очерлуулж 200 саяаар зарсан түүхтэй.Хүүк ч энэ замаар 2 тэрбумын хадгаламжтай болсон байж магадгүй.

Avatar

Зочин 2019-11-08 202.126.88.48

Ийм тоглоомоор тоглож болохгүй ээ гэдгийг Хаянхярваа ойлгоогүй л бна даа. Миний ойлгосноор хэрэгжээгүй л бол хэрэг биш гэж хэлээд бна аа даа. Үгүй шүү Хаян гуай. та нарын хэрэг замхаруулдаг арга чинь энэ ш дээ. Зүгээр л маазарч байхад ял өгчихлөө гээд сууна уу та?

Avatar

Хаянхярваа чи андуурчээ 2019-11-08 64.119.18.28

Хаянхярваа чи андуурч. Албан тушаалтнуудыг ял завшуулсаар дасчихсан байна, чи. Монголд гэгээ тусах цаг ойртсоор. Чам шиг юмнууд далд ороод дуусна даа

Avatar

Зочин 2019-11-08 202.179.27.1

odoo eniig horih heregtei. arai ch namaig horichigui bailgui getsen yavj baigaa.

Avatar

Zochin 2019-11-08 202.21.108.99

Noyon nuruutai jinhene namin hun baina. Iim humuusee ,demjnee

Avatar

зочин 2019-11-08 202.21.127.170

төлөвлөгөө боловсруулж санал тавьсан Доржзодовоо яллаж шийтгэчээ прокурор шүүгчдээ

Avatar

Enkhee 2019-11-08 202.131.225.150

Ер нь энэ албанд энэ мэргэжлийн хүн таарч байна уу үгүй байна уу гэдэг дээр ямар ч шалгалт хяналт байхгүй эргэн хариуцлага байхгүйд их учир байнаа. Мэргэжлийн бус хүн , мэргэжлийн ур чадваргүй хүн юу мэдэж хийх вэ!!! ойлгомжтой шүү дээ. Одоо л хүний нөөцийн хяналтыг хатуу хийх цаг болсоон. Тэгж байж ажил цэгцэрнээ.

Avatar

Зочин 2019-11-08 192.82.64.83

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах санаархал нь өөрөө хүнд гэмт хэрэг болчихдог юм шүү дээ.

Avatar

Гэрлээ 2019-11-08 202.131.225.150

60 тэрбумын хэрэг үнэн шдээ. Насаараа төрд ажиллаж үзээгүй бизнес хийж байсан хүн шууд санхүүгийн дотоод аудитын даргаар орохоор ямарч хүнд ойлгогдохоор байгаа биздээ. Тэгээд шалгалт өгөөгүй нөхрийнхөө ээжийн дүүг ажилд авна. Энэ энтр ч одоо ямарч шалгалт хяналт байхгүй ашиг сонирхолын зөрчилтэй илт байхад мэдэх нь амаа хамхиастай. Одоо л нэг цэгцэндээ орох нь дээ. Ашгүй дээ. Олон хүний хохиролыг барагдуулах хэрэгтэй болох байхаа. Луйварчид!!!!

Avatar

Зочин 2019-11-08 192.82.64.83

Авсан өгснийг хоюуланг нь шийтгэдэг хууль хийчихээр хэн ч би өгсөн гэж хэлэхгүй л дээ.

Avatar

Bold 2019-11-08 202.131.245.210

Ene tuluvluguu heregjsen uu es heregjsen uu gesen yaria baij bolohgyi HArin iim tulubluguu bolobsruulj turiin erhiig huuli busaar avahiig zavdsan gesen mash tom yaltai hereg uusgeh yostoi

Avatar

Зочин 2019-11-08 192.82.64.83

Аархал гэсэн бичлэг дээр М.Энхболдын – "Сандуй ч сонгуулиас хойш том хүн болсон шүү дээ" гэж хэлдэг нь 60 тэрбумын схем хэрэгжсэнийг батлах хамгийн энгийн логик. Үүнийг ойлгоход заавал Шерлок Холмс байх албагүй… Бас л эвлүүлэг гээд л мэлзэх байх л даа.

Avatar

Зочин 2019-11-08 202.21.111.218

Гэтэж алдсан, шударга царайлсан, МАНАН-гийн гал хамгаалагч л гэж санаанд буутал өөрийгөө харуулсан улс төрч л дөө

Avatar

Зочин 2019-11-08 103.229.122.148

ЭНЭ ТАЙРДАС ӨӨРӨӨ ХУЛГАЙЧ ЮМ БОЛОХООРОО ХУДЛАА ГЭНЭН ХОНГОР ЦАРАЙЛЖ ГЭНЭ .

Avatar

иргэн 2019-11-08 66.181.190.177

жУДАГТАЙ ЭР ХҮН ЮМАА.

Avatar

Эрх мэдэлтнүүд гэмт хэргээс мултарсаар байгаад дасчихаж 2019-11-08 203.91.116.98

Төрийн албыг зарах санаа агуулсан байхад. Энэ ч аргагүй Хаянхярваа гэж нөхрийн амнаас гарах үг мөн байна. Албан тушаалтнууд ял авахгүй байсаар дасчихаж

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: СУУРЬ ШАЛТГААНЫГ НЬ ШИЙДЭЭСЭЙ. 2019-11-08 66.181.178.225

Манайхан шинж тэмдэг, үзэгдэлтэй ноцолдоод цаад суурь шалтгааныг нь шийдэхэд анхаарахгүй юм. Намуудын санхүүжилтийн асуудлыг шийдэхгүй бол ЖАРАН ТЭМБУМЫН асуудал давтагдана.Далдуур намаа санхүүжүүлсэн хүмүүс УИХ-ын гишүүн, сайд болдог явдал аль ч намд бий. Ил болсон нь Сандуй нар болохоос.Би олон жил төрийн албанд хүнийг сонгон шалгаруулах арга зүйг судалж байгаа хүн. Албан тушаалд томилоход МӨНГӨ ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ ШАЛГУУР тааралдсангүй.Монголд л амь бөхтэй байгаа юм.

Avatar

БАЧКА 2019-11-08 202.21.109.72

МУУ ҮХЭЭР

Avatar

Зочин 2019-11-08 192.82.74.89

Хулгай дээрэм, луйвар хийгээд сурчихсан, ямарч хариуцлага хүлээдэггүй болохоор тэрэндээ дасчихсан, Монголын ард түмнийг дарлаад байж болдог гэж андуурсан Хаянхярваа чи өөрөө удахгүй шоронгийн хадаас болно доо

Avatar

Зочин 2019-11-08 103.212.119.100

Шинэ хонгил сайн л ажиллаж байгаа ш дээ. Үүнийг одоо хүртэл мэдрээгүй л байгаа бол муу л улс төрч байна даа. Эсвэл шууд хэлж чадахгүй айгаад байна уу.

Avatar

hehe 2019-11-08 43.228.129.108

эргүй мал ийм хүн байгаад гомдож байна.

Avatar

hehe 2019-11-08 43.228.129.108

хахаха энэний ямар юмнийхан хуульч байхав дээ. харваас балиар нөхөр байгаа биздээ. Ер нь ингээд хараад байхад М.Энхболдийг зайлуулсан нь маш зөв зүлй болсон байна. Энэ нөхрийг маш сайн шалгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-08 182.160.1.201

Хаянхярваа сайн улс төрч. Хулгайч байх нь хамаагүй сайн удирдагч, сайн мэнэжэр улстөрч байх ёстой.

Avatar

зочин 2019-11-08 66.181.166.196

Сандуй, Ганбаатар нараас илүү энэ нөхөр чинь шоронд сууж байх ёстой хүн, энэ нөхрийн хийсэн хэргийн дэргэд тэр хоёрын хэрэг чинь ярьсан яриа төдий гэж өөрөө яг зөв хэлжээ, Дарханыхан энэ тэнэгийгээ дахиж сонгож тэнэгтэхгүй бол ганц хоёр жилйн дараа очих ёстой газраа очиж л таарах байх даа

Avatar

Иргэн 2019-11-08 64.119.22.175

Далан худалч гавяат хошин шогчин ичих нүүргүй хог байна даа

Avatar

ШУДАРГА 2019-11-08 183.81.171.2

ЭНЭ ХАЯНХЯРВАА ЧИНЬ БОЛОВРСРОЛ БАЙНА УУ,, НАМЫН НӨХӨД НЬ ЯМАР Ч ЁС СУРТХУУНГҮЙ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН Ч БӨӨРӨНХИЙЛЭЭД ӨНГӨРӨХ БОДОЛТОЙ БАЙДАГ ЮМ БН, ТЭГЭХЭЭР ӨӨРӨӨ ТМ АРЧААГҮЙ БАЙХ НЬ. САНДУЙГИЙН ҮЙЛДЭЛ НЬ ГЭМТ ХЭРЭГ ГЭДЭГИЙГ ЭНЭ ХҮН ОЙЛГОХ МЭДЛЭГҮЙ БОЛОЛТОЙ . ЯРИЖ БАЙГААГААР НЬ БОЛ СОНСДОГ Л ЗҮЙЛ ШҮҮ ДЭЭ ГЭЭД ЮУ Ч БОДОХГҮЙ БАЙХ ШИВ_НАМД ДОТОРХ БӨӨС Л БОЛОТОЙ … МАН

Avatar

нэр 2019-11-08 192.82.71.54

мууу сарлуу хуцсан гөлөг

Avatar

Зочин 2019-11-08 66.181.161.112

Ийм хүн төр түшилцэж байгаад харамсаж байна.

Avatar

зочин 2019-11-08 202.9.45.154

ирэх сонгууль дуусангуут энэ нѳхѳр шоронд орноо.одоо ганц бүрэн эрх нь саад болоод байгаа юм.

Avatar

санал 2019-11-08 202.126.88.163

та нар цөм 60 тэрбумд холбоотой.1997 оноос эхлэсэн тогтолцоо.

Avatar

Зочин 2019-11-08 202.21.96.212

ЖИЖИГ БИЕТЭЙ ЭРЧҮҮД ЕР Л ХҮН МУУТАЙ БАЙДАГ ГЭДГИЙГ МАНАЙ ТӨРД ГАРСАН ЖИЖИГ БИЕТЭЙ ХУЛГАЙЧУУД УТГААР ҮЗҮҮЛЖ БАЙГАА ДӨӨ, КККК

Avatar

Зочин 2019-11-08 66.181.161.94

Enkhbold jijig bietei shd bas

Avatar

ААК 2019-11-08 119.40.98.210

ХЯРВАА БОЛБООС НАМЫН ДАРГА БОЛЖ ЧАДААГҮЙДЭЭ БӨӨН ХОРСОЛ ТЭЭЖ ЯВЖ БАЙНА ДАА, ТОЛГОЙ НЬ Ч ӨЧҮҮХЭН, БИЕ НЬ БАС ӨЧҮҮХЭН ХҮН ШИГ ЭЭ, ХОРВОО ДЭЛХИЙ УУЖИМ ШҮҮ, ОДООГИЙН НАМЫН ДАРГА НАР ШИГЭЭ АЛСЫГ ХАРЖ АМЬДАРВАЛ ЗҮГЭЭР БАЙХОО, ЗА

Avatar

Зочин 2019-11-08 66.181.187.204

Та Та мөн ч том гар байна шүү

Avatar

МӨӨГИЙ 2019-11-08 103.240.241.110

ХҮКЭЭС АЙХГҮЙ ЗОРИГТОЙ ДУУГАРЧ ЧАДАЖ БАЙГАА ГАЦ ХҮН НАМААСАА Ч АЙХГҮЙ ДУУГАРЧ ЧАДАЖ БАЙГАА НЬ ИРГЭНИЙ ЗОРИГ ШҮҮ? ЭНЭ ХҮНИЙГ ДАРХАНЧУУД ХИЙСЭН БҮТЭЭСЭНИЙГ ҮНЭЛЭЭД СОНГОЖ БАЙХАД ЭНЭ ХҮНИЙ ГАДНАХ ТОЙРГИЙН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД УЛИЛДАН ГИЙНАЛДААД НЭМЭРГҮЙ

Avatar

Chishdee 2019-11-08 192.82.74.250

Ooroo bol buhniig tolgoilj hiideg horchin mergjiltei hun

Avatar

НОЁН НУРУУ 2019-11-08 192.82.76.65

ЖИНХЭНЭ НОЁН НУРУУТАЙ ШУДАРГА МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ИЙМ Л ХҮМҮҮС ДУТАГДААД БАЙНА. ИХЭНХ НЬ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ХУДАЛЧ УРВААЧ НАР.

Avatar

Зочин 2019-11-08 103.229.123.147

Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэхээр "завдсан" бол ял шийтгэнэ гэж заасан байдаг юм!!! 60 тэрбумын хувьд бол хэрэгжээгүй биш л дээ, гагцхүү манай хуулийнхан илрүүлж тогтоож чадаагүй болохоос!!! "Баригдаагүй бол хулгайч биш" гэдэг шоронгийн хэлц үг байдаг, МАН-ынхан тэр зарчмыг баримталдаг юм байна!!!

Avatar

зочин 2019-11-08 66.181.170.215

''Тэгээд ч тэр хүмүүс нь холбогдох хариуцлагуудаа хүлээчихсэн. Нийслэлийн дарга, намын хорооны даргаа өгчихсөн'' Ажлын өгнө гэдэн ёсзүйн асуудал, тэрнээс хариуцлага хүлээн гэсэн үг биш.

Avatar

Зочин 2019-11-08 66.181.161.102

Яг тийм, хуулийн хариуцлага ес зvйн хариуцлагаа ялгаж салгаж ойлгох чадваргvй байж яаж гишvvн байж чадна

Avatar

Зочин 2019-11-08 222.236.95.74

Хуарангийн коммунистууд л ийм юм ярьдаг юм даа. Гадны хэлээр ганц мэдээ ч уншиж чадахгүй мал.

Avatar

zochin 2019-11-08 202.21.112.4

ene odo ichdeggvi nohoi yumaa, viliin vr gj bdg yum da

Avatar

Зочин 2019-11-08 202.9.42.114

"Сонгуулийн өмнө болохоор ямар ч хамаагүй үнээр та нар заавал ялалт авчир гэж үүрэгддэг. Энэ мэдээж нам бүрийн л зорилго" гэнээ. Ямар ч хамаагүй үнээр гэдгийг юу ч гэж ойлгож болох юм байна.

Avatar

Зочин 2019-11-08 69.138.228.195

Hyn **, hyree talaa gesentei adil hereg hiij l ed 20000 ene tereer l garch irj bgaasdee !! Uur yu hiij chadahiin chadahgyidsee!! Hiil baahan hooson hoshgiruulaal duusaa!!! Odoo ter hoshgiruu;aaltaa chamlaad 5 jil 8 jil ch bolgoh sanaatai shyy !! n byyrl danjaad sanaatai n todorhoi boloos bgaan!!! Puck gaminguudaa okay!!!

Avatar

Сундуй 2019-11-08 43.242.243.33

Энэ мэтийн хегшин глюкозууд залуучуудад зайгаа тавьж егеед тэтгвэртээ суух хэрэгтэйшдээ. Наанаа худлаа шударга дvр эсгээд цаанаа залуучууд зайлж байвал хегшин маниуст л ашигтай гэж бодож суугаадаа

Avatar

Зочин 2019-11-08 122.201.21.198

МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧИН

Avatar

бб 2019-11-08 203.91.112.242

ял өгөх нь нэг талдаа зөв байхаа, цаашдын зам мөрт хэрэгтэй бизээ, харин яг хууль зүй талаасаа бол шууд тулгаад хүчээр ялалсан мэт л харагддаг юм, Гол нь цаашид төрийн албыг мөнгөөр арилждаг завхрал үүгээр зогсоосой л гэж хүсэж байна

Avatar

зочин 2019-11-08 202.21.120.66

тулхтай хүн хэлж ярьж байгаа нь бусдаас арай нуруулаг

Avatar

Зочин 2019-11-08 202.21.127.167

Чи төр барилцахдаа энэ улсын эрх ашгийг дээдэлнэ гэж гараа биз дээ. Буруу юм хийсэн хүмүүс танай намынх бол хариуцлага хүлээдэггүй юм уу. Дүнхүү

Avatar

BEEJIN HAV HUTSJEE 2019-11-08 122.201.23.84

BEEJIN HAV IH OLON YUM HUTSJEE. SANDUI GANBAATARIIN ARAAS UDAHGUI YVNA DAA. KAZINOCHIN GAR GEDEG SHUU DEE

Avatar

Зочин 2019-11-08 203.91.115.48

Хонгор сумыг газар нутаг хүн амтай нь хордуулсан нөхөр дөө

Avatar

Зочин 2019-11-08 203.91.115.48

Хонгор сумыг газар нутаг хүн амтай нь хордуулчхаад ял аваагүй нөхөр дөө

Avatar

Би 2019-11-08 103.26.193.18

Овоо үнэн юм ярьж Зодуулсан нь зодсоныгоо үүрч явдаг үнэг чонын үлгэр шиг юм болсондоо!МАН д дахиж Сандуй шиг лидер мөд төрөхгүй дээ!

Avatar

иргзн 2019-11-08 202.179.26.51

60 Тэрбумын Гэмт хэрэг хэрэгжсэн хэрэгжээгүй хамаа байхгүй Гэмт хэргийг Үйлдэхийг Завдсан гэсэн Зүйл анги Эрүүгийн Хуулинд байдаг юм ш дээ Мурийтай тоглогч Махан толгой минь Хууль зөрчинө Хуулиа мэдэхгүй тэгээд бас УИХ-д Гишүүн гээд Эргүүтээд олон юм ярихд сууж байдаг

Avatar

Зочин 2019-11-08 202.131.231.86

хулгайч нарыг суулгах хэрэгтэй зөв болж байна Хаянааг бас шалгах хэрэгтэй Дарханыг шулж байгаа гар энэ хүн ш дээ

Avatar

Зочин 2019-11-08 66.181.165.246

Монголын хууль, прокурорынхонд өөрийн толгой, шударга шүүлт гэж байдаг билүү??? Албан тушаалд томилсон Ноён нь юу гэж хэлнэ, тэрийг л хийнэ шүү дээ, ккк, гайхах юм алга… Түүнээс биш наад муусайн чинь шийддэг ч юм биш

Avatar

Zochin 2019-11-08 202.126.88.154

ЗГ д асуудал байна

Avatar

Иргэн 2019-11-08 103.212.118.187

Хаянааг мэднээ. Одоогийн энэ МАН дотроос арай хүн чанартай эрийн хуйх нь юм шиг байгаа юм 2020 онд гарах хүний нэг .Харин 60 тэрбумын тухайд Хүрэлсүх, Амарбаясгалан нар арай л хүн чанаргүй загнасан Яг л түгжил шиг. Саарал жагсаалтад орсоны хариуцлагыг Нямдорж Хүрэлбаатар нарт үүрүүлэх ёстой чадахгүй бол Хүрэлсүх өөрөө огцорсон нь шударга ёсонд нийцнэ

Avatar

бодлын хулгайч 2019-11-08 66.181.167.53

ЭНЭ НӨХӨР ОЛОН ЮМ ДОНГОСНОООО.

Avatar

Намбус 2019-11-08 202.9.44.119

Нам санхүүжүүлнэ гэж юу хуцна вэ. Угтаа Монголын ард түмний мөнгө. Тиймээс ард түмний мөнгийг нам мэт үргүй зүйлд зарцуулах тухай ярьж суух энэ хүн. Ял өгсөн нь зөв. Харин ч авлигын шинжтэй ийм зүйл сэдсэнд нь цөөн жил өгч. Дараа дараагийн хүмүүст сургамж болог.

Avatar

зочин 2019-11-08 203.91.119.42

Энэ хүн ч түүхий байна даа

Avatar

Олдох 2019-11-08 64.119.16.2

Сайхан манж нохор доо одоо ч энэ хунд тойрог олдохгуй л дээ эртхэн оорийгоо бодох хэрэгтэй дээ

Avatar

Балж 2019-11-08 103.229.123.40

ФАТФ саарал жагсаалтын буруутан гэвэл өршөөлийн хууль батласан өмнөх 76 л байх ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж