Хятадын эрэлт махны үнийг хөөрөгдөв | News.MN

Хятадын эрэлт махны үнийг хөөрөгдөв

Хятадын эрэлт махны үнийг хөөрөгдөв

Хятадын эрэлт махны үнийг хөөрөгдөв

Хятадын махны импорт энэ онд түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгдсэн бөгөөд ирэх онд ч эрэлт өндөр байхыг ‘Bloomberg’ мэдээлжээ. Үүнд, Хятадад төдийгүй Азийн хэд хэдэн оронд гарсан гахайн мялзан өвчин нөлөөлжээ. Улмаар Хятадын Засгийн газраас махны эрэлт, хэрэгцээг гүйцэхийн тулд мах импортлон авч буй орны тоогоо нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Энэ оны сүүл гэхэд Хятадын махны импортын хэмжээ таван сая тонн хүрэх бөгөөд ирэх 2020 онд дахин өсөх аж. Хэдийгээр дотоодын гахайн махны нийлүүлэлт 2020 оны хоёрдугаар хагаст эрэлтийг гүйцэх боловч гахайн мялзан өвчин дахин гарахгүй байх нь чухал. Хятадад гахайн мялзан өвчний халдвараас болж, 200 сая амьтныг устгалд оруулжээ. Энэ нь тус улсын гахайн тоо толгойн 40 хувийг эзэлсэн байна. Хэдийгээр Хятадын Засгийн газраас гахайн махны дотоодын хэрэгцээг импортоор нөхөхийг хичээж байгаа ч дэлхийн бусад орнуудад энэ хэрэгцээг бүрэн хангах нөөц байхгүй аж.

Эрэлтийг нөхөхийн тулд Хятадын Засгийн газраас гахайн махны импортыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн нэмэгдүүлж эхэлжээ. Улмаар энэ нь гахайн махны импортыг нэмэгдүүлээд зогсохгүй, тахиа, үхрийн махны эрэлтийг нэмэгдүүлсэн байна. Үр дүнд нь дэлхийн зах зээл дээр махны үнэ сүүлийн таван жилийн хугацаан дахь дээд хэмжээнд хүрч нэмэгджээ. Халдварт өвчний улмаас гахайн махны үнэ нэмэгдсээр байгаа ч эрүүл ахуйн болгоомжлолоос болж худалдан авалт 50 хувиар буурсныг Бээжин хот дахь Хүнс, тэжээлийн хөгжлийн институтээс мэдээлжээ. Гахайн махнаас татгалзах болсноор шувуу болон үхрийн махны ханш өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь Хятадын Засгийн газар болон төв банкинд инфляцыг тогтоон барих сорилт болж байна. Махны үнийг өсөлт хэрэглэгчийн үнийн инфляцийг нэмэгдүүлж, сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүргэжээ. Гахайн мялзан өвчний халдвар Хятадын дундаж давхаргыг хэрэглэгчдэд хамгийн их дарамт болж байна. Улмаар иргэдийг ядуурлаас гаргаж, дундаж давхаргын иргэдийн тоог нэмэгдүүлэх Хятадын эдийн засгийн зорилтод сорилт болж эхэлжээ. Хятадын дундаж давхаргын хүн амын тоо 400 сая буюу тэрбум 400 сая хүний 28,6 хувийг эзэлж байна.

Өнгөрсөн есдүгээр сард Хятадын гахайн махны импортын хэмжээ өмнөх 2018 оны мөн үеийнхээс 76 хувиар нэмэгджээ. Хятадын Засгийн газраас гахайн махны импортоо нэмэгдүүлж, хомсдол үүсэхээс сэргийлэн нөөцлөх арга хэмжээ авч буй нь энэ. Түүнчлэн гахайн махны импортын хэмжээ энэ оны есөн сарын байдлаар 1,33 сая тонн хүрсэн нь 2018 оныхоос 43,6 хувиар нэмэгдсэнийг гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. Гэсэн ч хомсдол үүсч эхэлснээс гахайн махны үнэ кг нь 43,4 юань буюу ойролцоогоор 6,14 ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 84 хувиар нэмэгджээ. Энэ нь 2012 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Түүнчлэн ихэнхдээ гахайн махнаас илүү үнэтэй байдаг үхрийн махны үнэ ч эрэлтийг дагаад өсчээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр өнгөрсөн есдүгээр сард Хятад улс 149 мянга 666 тонн үхрийн мах импортоор авсан байна. Энэ нь жилийн өмнөхөөс 50 хувиар нэмэгдэж, үхрийн махны импортын хэмжээ долдугаар сараас 152 мянга 213 тонноор өсчээ. Улмаар нийт үхрийн махны импортын хэмжээ 1,13 сая тоннд хүрч, жилийн өмнөхөөс 53,4 хувиар өссөн байна. Тэр ч бүү хэл өндөгний ханш өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэмэгдэж эхэлжээ. Хүн амын уургийн хоногийн хэрэгцээг хангахын тулд Хятадын эрх баригчид тахиан махны импортыг нэмэгдүүлсэн ба эрүүл ахуйн хяналт шалгалтаа чангатгасан байна. Хөлдөөсөн тахиан махны импорт өнгөрсөн зургадугаар сард 71 мянга 921 тонн болж жилийн өмнөхөөс 107,8 хувиар өсчээ. Эрэлтээ дагаад тахиан махны үнэ 50 хувиар нэмэгдсэн аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-08 202.126.88.161

Манайх хилээх мах гаргах хязгаар тогтоосон нь зөв байж. Цаашид бүр багасгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-08 66.181.168.131

Хятадууд бөгсөө маажихад Оросууд боовооо сааж Монголчууд арзайтлаа инээнэ ээ гэж

Avatar

Зочин 2019-11-08 103.229.121.177

Хятадыг махаар хангаж ашиг олно гэвэл дэлхий дээрх бүх ан амьтан мал мах богинохон хугацаанд дуусна биз

Avatar

Зочин 2019-11-08 64.119.26.83

Өө айлаа шд . . . дахиад гаргаад эхэлчихсэн юм уу гэж, хэрэв дахиад экспортлох юм бол хятадтай нийлсэн хэдэн чэнж, улс төрчид л баяжаад олсон доллараа овтшард хийнэ, монгол улсад болон иргэдэд огт хүртээлгүй, махны үнэнд дарлуулна

Avatar

Зочин 2019-11-08 202.21.109.52

Мах импортолж мөнгө олцгооё

Avatar

БОДЛОГО 2019-11-08 183.81.171.2

ХЭН НЭГЭН НАЙТААХАД ДАГААД НАЙТААХГҮЙ АРГА БАЙДАГ,, ЭНЭ БОЛ БОДЛОГО, ӨГӨХ АЛБАГҮЙ АВАХ ШААРДЛАГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГ,,,, ГАГЦХҮҮ УХААНТАЙ МЭРГЭН ХҮН Л ХИЙЖ ЧАДНА

Avatar

Зочин 2019-11-08 202.21.115.165

Хятад хүн амдаа цэвэрлэгээ хийж хэт өндөр настай болон нийгэмд үр ашиггүй Бусад давхаргаа "унтуулмаар" юм. Сүүлдээ бүр дэлхийд дарамт боллоо, хэт их хүн ам нь.

Avatar

Иргэн 2019-11-08 112.72.9.38

Махныхаа зах зээлийг хятадууд бариулчихсан юм чинь наад эрэлтээс манайх юу ч олохгүй хятадуудын ашиг болоод өнгөрнө. харин манайд махны үнэ тэнгэрт тулж иргэд сөхөрнө. Иймд хятадуудын мах бэлтгэхэд маш өндөр татвар тавих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-08 202.131.245.243

Монгол дахь хятад ченжүүдийн ашиг болоод өнгөрнө.

Avatar

Зочин 2019-11-08 103.229.123.147

Хятад унгахад Монгол найтаана!!!

Avatar

Зочин 2019-11-08 174.197.7.138

Uul ni erchimjuulsen aj ahui hogjuulvel Har nub shig tom zah zeel hanuud baina daa. Manaihan gazraa uhaj baisnaas hujaad mah zarval boloh yum bishuu?? ** namaig orahooj hairal, buruu zoruu bichaen bolll

Avatar

Зочин 2019-11-08 66.181.167.239

Mongol-iin buh mal niileed 1 sar-iin heregtsee-g ni l hangana…

Avatar

Зочин 2019-11-08 103.57.94.221

Тэр хорхойгоо л идэж байвал барав юун махсаг юм дэлхийг идэх нээ

Avatar

Зочин 2019-11-08 66.181.186.11

Ая аа хорхой дууссан ваа.

Avatar

Зочин 2019-11-08 202.21.117.194

Хаа сайгүй л тахиах мах гээд бичих болж. Сэтгүүлч нар хүртэл шүү. Миний бодоход буруу л бичээд байгаа юм даа. Энэ жишгээр хонин мах, үхэрэн мах, адуун мах, тэмээн мах гэж хэлэх нь дээ. Хүүхэд багачууд маань буруу яриад сурах эрсдэл их байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж