Оросын томоохон банкийн нэг болох Сбербанк рублийн хадгаламжийн хүүгийн дээд хэмжээг 4,65 хувь гэж тогтоолоо.
Ингэснээр хамгийн өндөр хүүтэй байсан "Сохраняй" хадгаламжийн хүү 0,45 хувиар буурч, жилийн 4,65 хувь болж байгаа юм. Энэ нь 12-24 сарын хугацаатай хадгаламжид хамаарах бөгөөд гурваас дээш жилийн хадгаламжийн хүү 4,3 хувь байх юм.
Хадгаламжийн хүүг ийнхүү бууруулсан нь ОХУ-ын Төв банк аравдугаар сарын 28-нд бодлогын хүүг 0,5 хувиар буулгаж жилийн 6,5 хувь болгосонтой холбоотой юм. Төв банк энэ он гарсаар бодлогын хүүг нийтдээ 1,25 хувиар буулгаад байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ