Хятад улс 6G сүлжээг хөгжүүлж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

Хятад улс 6G сүлжээг хөгжүүлж эхэлжээ

Хятад улс 6G сүлжээг хөгжүүлж эхэлжээ

Хятад улс шинэ үеийн 5G сүлжээг улс орон даяараа нэвтрүүлээд долоо ч хоноогүй байгаа билээ. Тэгвэл тус улсын Шинжлэх ухаан, технологийн яам Хятад улс 6G утасгүй сүлжээг бүтээх судалгааг эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлажээ. БНХАУ тавдугаар үеийн үүрэн холбооны сүлжээгээ ирэх оны эхээр зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байсан ч АНУ-тай хийж буй худалдааны дайны хориг нөлөөлөхөөс сэргийлж, хугацааг урагшлуулсан ажээ.

Тус улсын их, дээд сургуулиуд, корпорациудын харилцаа холбооны 37 мэргэжилтэн 6G технологийн судалгааны ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд чуулсан байна.

Зургадугаар сард Хятадын Засгийн газар 5G сүлжээг арилжааны зориулалтаар ашиглах зөвшөөрлийг олгож эхэлсэн бөгөөд эхний ээлжинд "China Mobile", "China Unicom", "China Telecom" зэрэг томоохон компаниуд зөвшөөрлийг аваад байгаа бол цаашид 130 мянга гаруй 5G сүлжээний суурь станцыг байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж: DAILYMAIL

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж