Оросын нисэх буудлууд 2021 оноос дрон ашиглаж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

Оросын нисэх буудлууд 2021 оноос дрон ашиглаж эхэлнэ

Оросын нисэх буудлууд 2021 оноос дрон ашиглаж эхэлнэ

Оросын нисэх буудлууд 2021 оноос дрон ашиглаж эхэлнэ хэмээн “Аэронет” группын тэргүүн Сергей Жуков "Национальная технологическая революция 20.35" форумын үеэр мэдэгдлээ. Түүний хэлснээр дроныг аэронавигацийн төхөөрөмжүүдийг хянах зорилгоор нисэх буудлын ойрын зайд нисгэх ажээ.

Өнөөдрийн байдлаар нисэх буудал болоод түүний ойр орчинд дрон нисгэхийг хориглож байгаа бөгөөд хэрвээ дрон байгааг илрүүлбэл албадан газардуулах арга хэмжээ авах шийдвэрийг Росавиация өнгөрсөн онд гаргасан.

Сергей Жуковын хэлснээр нисэх буудлыг аэронавигацийн хяналтын зориулалтаар ашиглах дрон нь “Аэронет” группын бүтээсэн "Курсир" нэртэй дрон байх магадлал өндөр ажээ. Өнөөдрийн байдлаар “Курсир” дрон нь 10 км-ийн орон зайд чөлөөтэй нисэх чадалтай байгаа бөгөөд ирээдүйд 50 км болгон хамрах хүрээг тэлэх төлөвлөгөөтэй байгааг Сергей Жуков хэллээ. Нисэх буудалд ашиглах дрон нь нь сайжруулсан буюу 50 км-т ажиллах боломжтой дрон байх ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж