Оросын дундаж орлоготой иргэдийн дийлэнх нь зээлтэй байна | News.MN

Оросын дундаж орлоготой иргэдийн дийлэнх нь зээлтэй байна

Оросын дундаж орлоготой иргэдийн дийлэнх нь зээлтэй байна

Оросын дундаж орлоготой иргэдийн дийлэнх нь зээлтэй байна

Оросын дундаж орлоготой иргэдийн дийлэнх нь зээлийн картыг тогтмол хэрэглэдэг гэсэн судалгааг “Ромир” судалгааны байгууллага хийсэн байна. Тус байгууллагын мэдээгээр Оросын хүн амын дөрөвний нэг нь машины зээлтэй, таван хүн тутмын нэг нь зайлшгүй шаардлагатай зүйлд хэрэглэх зээлтэй байгаа ажээ.

“Ромир” байгууллага Оросын 220 хотын 440 мянган иргэн, 15 мянган өрхийн мэдээлэлд үндэслэн орлогын харилцан адилгүй байдал нь амьдралын түвшинд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэх зорилгоор энэхүү судалгааг хийжээ.

Орлогын түвшингээс нь хамаарч иргэдийг бага, дунд, өндөр орлоготой гэсэн бүлэгт хуваасан байна. Энэ ангиллыг хүнсний хэрэглээнд зарцуулж байгаа мөнгөнд тулгуурлан гаргасан байна. Нийт зардлынхаа 17-20 хувийг хүнсэнд зарцуулж байгаа бол дунд орлоготой хэмээн ангилжээ. Ерөнхийдөө хүнсний хэрэглээ 20-30 хувийг эзэлж байвал дундаж гэдэг аргачлал байдаг.

“Ромир”-ын ангиллаар дундаж орлоготой иргэдийн 89 хувь зээлийн картаар байнга үйлчлүүлж байгаа ажээ. Мөн 22 хувь нь машины зээлтэй байна.

Өндөр орлоготой иргэдийн 4,6%, дундаж орлоготой иргэдийн 5,1%, бага орлоготой иргэдийн7,9% ипотекийн зээл төлж байна.

Мөн өндөр орлоготой иргэдийн тал нь хоёр, түүнээс дээш тооны машинтай байгаа бол дундаж орлоготой иргэдийн 11 хувь нь хоёр машинтай ажээ.

"Ромир"-ын ерөнхийлөгч Андрей Милехиний хэлснээр дундаж орлоготой иргэд хамгийн их зээлтэй, тэр чинээгээр эрсдэлд өртөхөд ойрхон байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-08 202.131.244.210

оросуудын зээл хэнд хамаатай юм?? орон орны зээлийн тухай тавьчихаач, өдөр бүр тэрний зээл, энэний зээл гээд харж байя. мэдээ олддоггүй юмуу, эсвэл зөвхөн оросоос өөр эх сурвалж олж чаддаггүй юмуу?

Avatar

Зочин 2019-11-08 122.201.24.182

Монгол улс оросын харьяанд орно гэж байгаан биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж