“International Distributors in Mongolia – 2019” олон улсын үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

“International Distributors in Mongolia – 2019” олон улсын үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ

Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан дэлхийн брэндүүдийг Монгол улсад төлөөлөн үйл ажиллагаа явуулж буй албан ёсны төлөөлөгч, дистрибьютор компаниуд болон олон улсын компаниуд оролцох үзэсгэлэн худалдаа арваннэгдүгээр сарын 8-аас 11-ний өдрийг дуустал Мишээл Экспо төвд зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Мишээл Экспо компани ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Бүгд Найрамдах Энэтхэг улсын үндэсний дээд танхим, гадаад орнуудтай харилцах ажил хэргийн болон соёлын харилцааны Сибирийн ассоциаци, дэмжигчээр Татварын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар тус тус ажиллаж байна.

Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй дэлхийн брэндүүдүүдийг Монголын хэрэглэгчдэд танилцуулах, хуурамч барааны эсрэг тэмцэл, оюуны өмчийн хамгаалалт, бараа бүтээгдэхүүний маркетинг борлуулалт зэргийг дэмжих зорилготой юм.

Энэ удаагийн үзэсгэлэн хүрээгээ тэлж, Монгол улсын компаниудаас гадна ОХУ, БНХАУ, Солонгос, Энэтхэг зэрэг улсын аж ахуйн нэгж компаниуд оролцож буйгаараа өмнөх жилүүдийн үзэсгэлэнгээс онцлогтой юм.

Үзэсгэлэн:

  • Хүнсний бүтээгдэхүүн
  • Эрүүл мэнд, гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүн
  • Бэлэн хувцас, гоёл чимэглэл
  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
  • Барилгын материал
  • Тоног төхөөрөмжөөр тус тус төрөлжинө.

International Distributors in Mongolia 2019 үзэсгэлэн худалдаа арваннэгдүгээр сарын 8-аас 11-ний өдрийг дуустал өглөөний 10.00 оройн 19.00 цаг хүртэл ажиллах ба үзэсгэлгийг үеэр БНЭУ, ОХУ-ын компаниуд болон хамтран зохион байгуулагч төрийн байгууллагууд гаалийн бүрдүүлэлт, татварын орчин, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар танилцуулга хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж