Квант үл үзэгдэгч буюу Канад компанийн бүтээсэн үл үзэгдүүлэгч бамбай | News.MN

Квант үл үзэгдэгч буюу Канад компанийн бүтээсэн үл үзэгдүүлэгч бамбай

Квант үл үзэгдэгч буюу Канад компанийн бүтээсэн үл үзэгдүүлэгч бамбай

Квант үл үзэгдэгч буюу Канад компанийн бүтээсэн үл үзэгдүүлэгч бамбай

Харри Поттер дээр гардаг үл үзэгдэгч нөмрөгийг Канадын өнгөлөн далдлах хэрэгсэл бүтээдэг компани бодит амьдралд авч иржээ. "Хөндий хүн", "Харийнхан", "Харри Поттер", "Гайхамшигт гэр бүл" гээд үл үзэгдэх нь зуун зууны турш хүн төрөлхтний уран сэтгэмжид байсаар ирснийг нотлох баримт цөөнгүй. Харин өдгөө энэ бүхэн уран сэтгэмж төдий байхаа больжээ. Канадын өнгөлөн далдлах хэрэгсэл бүтээдэг "Hyperstealth Biotechnology" компани үл үзэгдүүлэгч бамбай зохион бүтээж захиалагчид нь өгчээ.

Хөдөлдөг зургийн гадаргуу дээрхтэй төстэй бүтэц бүхий тусгай лензүүд гэрлийг ойлгон, хугалж ардаа байгаа хүнийг тойрон орчныг нь уусгаж харагдуулдаг гэнэ. Одоохондоо энэ бүтээлийг зөвхөн хүн хэрэглэх боломжтой бөгөөд хөгжүүлэгчид цаашдаа танк гэх мэт цэргийн техник хэрэгсэл өнгөлөн далдлах боломжтой болгохоор ажиллаж байна. Доорх зурган дээр таны “харахгүй” байгаачлан танкны загвар бамбайн цаанаас харагдахгүй байх боломжтой бололтой.

Хамгийн гайхалтай нь Квант үл үзэгдэгч цахилгаан шаардахгүй, өдөр, шөнө, дотор, гадаа хэзээ ч хаана ч ашиглаж болохоос гадна үйлдвэрлэлийн зардал нь маш хямд гэнэ. Үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирал Крамер энэхүү төсөл дээрээ 2010 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд цэргийнхний санхүүжилтийн ачаар бага хугацаанд өндөр амжилтад хүрчээ.

Квант үл үзэгдэгчийн нууцыг эрдэмтэд Аливаа биет бүгд гэрлийг хугалах эсвэл ойлгох ба шингээх бүтэцтэй байдаг. Квант физикээр бол нэг талаараа тухайн материал доторх гэрлийн хурд, вакум орчин дахь гэрлийн хурдыг харьцуулж судалж болно. Та гэрлийн хугарлыг маш амархан харж болно. Жишээ нь шилэн аягатай усанд халбага дүрэхэд халбага томорч харагдана.

Мөн усан санд зогсож байгаа хүний биеийн хэлбэр гажиж харагддаг. Гэрэл нэг орчноос нөгөө орчинд тусахад тусгагч орчны гэрэл хугалах чадвараас хамаарч хугарлын өнцөг үүсдэг. Үүнийг хэрвээ ухаалгаар ашиглаж чадвал аливаа зүйлийг харагдахгүй болгох амархан" хэмээн тайлбарлажээ.

https://www.youtube.com/watch?v=wsR14D5FzsM

 

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-07 203.169.49.105

:Орчин үеийн далдын хар малгай. Тагнуулынханд хэрэгтэй байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж