Шадар сайд “Талархал” илэрхийллээ | News.MN

Шадар сайд “Талархал” илэрхийллээ

Шадар сайд “Талархал” илэрхийллээ

Шадар сайд “Талархал” илэрхийллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд амжилттай хэрэгжүүлж, үр дүнгийн хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Тус төслийг амжилттай хамтран хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах салбар хоорондын уялдааг сайжруулах, гамшгийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвх санаачлагатай ажилласан Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүрад  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Талархал” илэрхийллээ.

“Талархал”-ыг хурлын үеэр Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүрад  гардуулан өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-07 202.70.34.70

Талархал гэдгийг "" хаалтанд бичсэн нь ямар учиртай юм бол доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж