Алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

Алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна

Алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн тасгийн дарга, хошууч Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Төв, орон нутгийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх, эрүүл мэндийн чиглэлээр дунд хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, хөтөлбөрийг боловсруулах зорилготой ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад энэ сарын 09-нийг хүртэл ажиллах юм.

Өнөөдрийн байдлаар Хэнтий, Сүхбаатар ймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж