Хөгшрөхөөрөө хамтдаа амьдрах гэж ордон худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

Хөгшрөхөөрөө хамтдаа амьдрах гэж ордон худалдан авчээ

Хөгшрөхөөрөө хамтдаа амьдрах гэж ордон худалдан авчээ

Долоон найз бүсгүй хөгшрөхөөрөө хамтдаа амьдрах гэж мөнгөө цуглуулан тансаг зэрэглэлийн, том байшин худалдан авчээ. Бүх л суут төлөвлөгөөнүүдийн адилаар энэ бүхэн эхэндээ тоглоом наргиа төдий байсан гэнэ. Удалгүй тэдний наргиа үнэхээр боломжтой зүйл гэдгийг ойлгон бүгд мөнгөө нийлүүлэн Гуанжу хотод маш том хуучин байшин худалдаж аваад зассан гэнэ.

Найзуудын байшин нийт 4 сая юань буюу 1,5 тэрбум төгрөг цуглуулж чадсан бөгөөд байшин өндөр тааз, том цонх, уужим өрөөтэй, усан сан, шилэн гал тогоотой гээд л орчин цагийн хааны ордон шиг л тансаг засвар хийжээ. Бүсгүйчүүд бүгд цайнд дурлагчид учир өөрсдөдөө зориулан тусгай цайны хэсэгтэй ч болсон гэнэ. Ийнхүү тэд намуухан үдэш гадаа сууж, салхины сэвшээг мэдрэнгээ нүдээ анин дуртай цайгаа амталж болохоор болж.

Найзуудын нэг Жин Дү "Эхэндээ бид зүгээр л хэрвээ 60 хүрээд тэтгэвэртээ гарахын цагт бүгд хамтдаа амьдарч байвал мөн сайхан даа гэх мэтээр тоглоом хийдэг байсан. Миний хувьд энэ хэдэн "эргүү" найзуудтайгаа нэг дээвэр дор насыг барна гэхээр аймшигтай санагдаж байгаа ч тэд байхгүй болчихвол санах юм шиг санагдаад зөвшөөрсөн" хэмээн ярьжээ. Мөн тэрбээр  "Бид бүгд бие даасан хүчирхэг эмэгтэйчүүд. Гэхдээ бид хоорондоо маш сайн ойлголцдог бөгөөд хамтдаа бол бүүр ч хүчтэй" хэмээжээ.

Бүсгүйчүүл одоо 30 орчим настай бөгөөд анх 20 жилийн өмнө танилцаж байжээ. Тэд тэтгэвэрт гарч, хүүхдүүд нь том болоод тусдаа гарах үед бүгд цуглаж үлдсэн насаа хамт өнгөрөөхөөр төлөвлөсөн байна. Мөн тэд түүнээс өмнө ногоо тарих гэх мэт онцгой зүйлс сурна хэмээн бие биедээ ам өгчээ.

 

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: thewildchild.co.za

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж